Германы экс канцлер Гельмут Коль нас барав

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Германы экс канцлер Гельмут Коль нас барав

НЗДТГ-аас энэ жилийн баяр наадмаар “Цэвэр, цэмцгэр наадна” хэмээн уриалга гаргасан.

ХБНГУ-ын канцлер асан Гельмут Коль 87 насандаа нас барсан тухай Bild сонин мэдээлэв. Улстөрч гэртээ нас барсан байна.

Гельмут Коль холбооны канцлераар 1982 – 1998 онуудад ажиллаж байв. Хоёр Германыг нэгтгэсэн гавъяатай гэж  түүнийг германчууд үнэлдэг. Ная, ерэд онуудын барууны хамгийн нэртэй улстөрч байлаа. Гэлээ ч түүний улс төрийн карьер нь авлигын дуулианаар төгссөн юм. Христийн ардчилсан холбоо намын дарга байхдаа түүнийгээ хууль бусаар санхүүжүүлсэн хэрэг хийжээ.

Түүний улс төрийн карьер 1946 оноос 16 настай байхад нь эхэлсэн байлаа. Тэрээр Германы түүхэнд хамгийн олон жил канцлер байсан хүн. Тэр өнөөгийн канцлер Ангела Меркелийн улс төрийнх нь багш байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж