Дуу цахилгаантай бороо орно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дуу цахилгаантай бороо орно

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Дуу цахилгаантай бороо орно

Фэникс Санс Льюис Сколаг авчээ.

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын урьдчилсан мэдээг гаргаад байна. Үүгээр ирэх өдрүүдэд ихэнх нутгаар борооших төлөвтэй байна.

Маргааш буюу 18-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-17 66.181.184.89

үүл буудсан сэрэмжтэй бай гээд мэдээлчээч дээ