НӨАТ-ын азтан маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын азтан маргааш тодорно

Чихэвч залуусын хэрэглээ бас гангараа болдог. SteelSeries шинэ загварын Siberia v2 Frost нэртэй дэгжин чихэвчээ худалдаанд гаргажээ.

НӨАТ-ын баримтын сугалааны ээлжит тохирлын азтанг маргааш буюу ням гаригт тодруулах гэж байна. Тохирлыг “Боловсрол телевизээр 19:30 цагаас орон даяар шууд дамжуулах юм.

Иргэд, аж ахуйн нэгжүүд 2017 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын https://ebarimt.mn/ системд бүртгүүлсэн байх ёстой. Ингэсэн нөхцөлд НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломж бүрдэж байгаа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж