Жолооч, тээвэрчдээ дэмжин ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Жолооч, тээвэрчдээ дэмжин ажиллаж байна

Сонгуулийн дуулиан, аль намтай эвсэж, хэн ямар албан тушаал дээр очих тухай улс төрөөр халуурсан өдрүүдийг шинэ арслантай Монгол наадам ямартаа ч түр ч атугай мартагнуулж чадлаа.

Автотээврийн үндэсний төв, “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвтэй хамтран “АЖЛЫН БАЙР – АМЬДРАЛЫН БАТАЛГАА” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын нээлттэй ажлын байрны мэдээллийг өгч, ажил хайгч иргэдийн бүртгэл, зуучлалын үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлэн ажилласан.

Өдөрлөгийн хүрээнд ажил хайгч 75 иргэнийг бүртгэн авч, аж ахуйн нэгж байгууллагын сул орон тоонд 53 иргэнийг зуучилсан бөгөөд мэргэшсэн жолоочийн шалгалт авч үнэмлэхийг олголоо. Мөн жолоочийн ур чадвараа дээшлүүлэх гэж буй жолооч, тээвэрчдээ дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг бүрдүүлэн мэргэшсэн жолооны сургалтын 9 байгууллагатай хамтран ажилласан юм.

Энэхүү ажлын байранд бүртгэх, зуучлах үйл ажиллагаа нь цаашид хэрэгжих бөгөөд иргэд, тээвэрчид та бүхэн “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвд хандан тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад зуучлуулан ажиллах боломжтой боллоо.

Дашрамд дурдахад улс хоорондын ачаа тээвэрлэлтэд оролцох 1500 орчим жолооч шаардлагатай байгаа бөгөөд 1,5 – 2 сая төгрөгийн цалинтай ажилладаг юм байна.

Ажлын байрны мэдээ, мэдээллийг http://www.jobagency.mn/ цахим хаягаар болон “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвийн 9910-9153, 8820-0017, 9664-2923 утсаар лавлана уу.

Хаяг: 100 айл Хэвлэлийн хүрээлэнгийн баруун талд ‘ЭМОН БИЗНЕС ЦЕНТР’ 1-р давхар. ‘Алтан боломж’ хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж