Хоёр Пүрэв хүрэл медалийн төлөө барилдана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хоёр Пүрэв хүрэл медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Хоёр Пүрэв хүрэл медалийн төлөө барилдана

Эх орны хувь хишгийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй учраас авч чадаагүй иргэдэд ирэх онд нөхөн олгохоор болжээ.

Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын Азийн АШТ өнөөдөр Тайваний Тайжун хотод эхэллээ.

Манай улсаас “Женко” клубийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч Ё.Батдархан нарын удирдлага дор бүтэн багаараа оролцож байна.

Азийн АШТ өнөөдөр эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвсүрэн 44 кг-д, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвцэцэг 67 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 17:00 цагт болно.

Манай дөрвөн нядхан өнөөдөр хэрхэн барилдсаныг хүргэе.

44 кг: Залуучуудын улсын хошой аварга, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвсүрэн шөвгийн наймд БНХАУ-ын Чен Юмэйд оноогоор цэвэр ялагдсан. Нанхиадын бөх шигшээ барилдаанд шалгарсан тул Г.Пүрэвсүрэн хүрэл медалийн төлөө Японы Хинако Сатотой барилдана.

51 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин Тэгшбаярын Ариунзаяа тэгшитгэлд БНХАУ-ын Лиао Сужиаод 6:8-аар ялагдав. Түүнийг ялсан Хятадын бөх шөвгийн наймд Энэхтхэгийн Пожа Глетод 5:5-аар ялагдснаар манай бөхөд дагах барилдаан гарсангүй.

59 кг: 2016 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Чингэлтэй дүүргийн тамирчин Балжиннямын Энхтүвшин Узбекистаны Ходиха Нажимоваг 4:0-ээр илүүрхэж яваад өөрийн хийсэн мэхэнд алдаа гаргаж цэвэр даруулсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд Вьетнамын бөхөд оноогоор цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

67 кг: “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвцэцэг шөвгийн наймд Энэтхэгийн Дива Какраныг барилдаан эхлээд 17 секундэд өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Киргизстаны Меерим Жуманазаровад 3:13-аар ялагдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Юү Хантай хүч үзнэ.

Эх сурвалж: МЧБХ

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-16 220.122.235.47

Нядхан гэж юу гэсэн үг бэ

ил 2017-06-16 202.179.27.64

вьетнамыг барахаа байжээ

Зочин 2017-06-16 202.9.42.202

Чөлөөт сонирхолгүй болчлоо муу өөдгүй удирдагчдаас болж хуваагдаад Жудог бол тэсэн ядан үздэг Хайран тамирчид