Б.Болд багш Г.Доржзодов болсны учир

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Б.Болд багш Г.Доржзодов болсны учир

Ясир Арафатын үхэл тархинд нь цус нэвтэрхий харваснаас үүдэлтэй гэж түүний нас барсан Перси гэх Францын цэргийн эмнэлэгийн эмч нарын дүгнэлтэд өгүүлсэн байв.

“МАН-ын 60 тэрбум”-ын бичлэг хийсэн гэгдэж байгаа иргэн Г.Доржзодов нь Монголын Лектор төвд Б.Болд нэрээр багшилдаг байжээ.

Гэвч түүний иргэний үнэмлэхийг сошиалаар олон нийтэд дэлгэсэн. Тэрбээр Ганболдын Доржзодов гэдэг нэртэй аж. Ямар учраас Болд гэдэг нэрийг ашиглах болсон нь зарим хүмүүсийн сонирхлыг татаж байна. Тиймээс энэ асуудлаар “Өдрийн сонин” тодруулжээ. Уг асуултад тэрбээр “Миний нэр чинь бурхны номын нэр шүү дээ. Нэр хүндэднэ гэж монголчууд ярьдаг даа. Намайг Доржзодов гэдэг. Дууддаг нэр л Болд байхгүй юу. Тэрнээс албан ёсны бичиг баримт дээрх нэрээрээ л явна шүү дээ. Тийм хүмүүс зөндөө л байдаг биз дээ” хэмээн хариулжээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж