Баавар хар тамхины эсрэг “Black challenge”-д нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Баавар хар тамхины эсрэг “Black challenge”-д нэгдлээ

Хятадын эдийн засгийн өсөлт буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тус улсын Статискийн төв хорооноос мэдээлснээр Хятадын ДНБ-ий хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.6 хувиар буурчээ.

Хар тамхины эсрэг “Black challenge”-д Монголын хип хоп холбоо нэгдэж байгаагаа тус холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Баавар өнөөдөр /2017.06.16/ сэтгүүлчдэд мэдээллээ.

Хэд хоногийн өмнө “Салхи” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины эсрэг ““Black challenge”-ийг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн.

Дуучин Баавар хар тамхины эсрэг хөдөлгөөнд нэгдэж буйгаа “Өмнө нь би хар тамхины хэрэгт холбогдож явсан. Хип хоп холбооны хэд, хэдэн гишүүн хар тамхины хэрэгт холбогдсон. Энэ бүхнийхээ өмнөөс залуус, ард түмнээсээ уучлалт гуймаар байна. Бидэнд алдсан зүйл байгаа, гэхдээ одоо ойлгуулах цаг хугацаа ирсэн.

Энэ аюултай хороос татгалзаж болдог. Одоо би хэрэглэхээ больсон. Улс үндэстнийг ч мөхөөх аюултай тахалд холбогдох залуусын тоо өсөж байгаа нь сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байгаа. Хар тамхины аюулаас залуусаа сэргийлэхийн тулд “Black challenge”-д нэгдэж байна” гэлээ.

Монголын хип хоп холбоо нь 2001 онд байгуулагдаж байсан бөгөөд 20 гаруй хамтлаг холбооных нь гишүүн  аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж