Өдөр тутмын сонины холбоо удирдлагуудаа сонголоо

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Өдөр тутмын сонины холбоо удирдлагуудаа сонголоо

Монголын өдөр тутмын сонинуудын холбоо дүрмийнхээ дагуу удирдлагуудаа өөрчиллөө. Тус холбооны дүрмээр удирдлагуудаа жил бүр өөрчилдөг бөгөөд анхны ерөнхийлөгчөөр Ц.Балдорж агсан томилогдож байсан билээ. Түүнээс хойш Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн, “Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч Б.Ганболд, “Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг нар сонгогдон ажиллаж байв. Тус холбооныхон өчигдөр хуралдаж, шинэ ерөнхийлөгчөө сонгосон бөгөөд 2011 онд тус холбоог “NEWS” агентлагийн захирал, “Ардын эрх” сонины Ерөнхий эрхлэгч Б.Тэмүүлэн толгойлж, “Улс төрийн тойм” сонины Ерөнхий эрхлэгч Л.Мөнхбаясгалан гүйцэтгэх захирлаар ажиллахаар боллоо. Өдөр тутмын сонины холбоо энэ жил дөрөв дэх засаглалын үүргийг бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар анхаарч ажиллах юм.    
 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж