"Атлетик 220" "Гоёо Эф Си"-г анх удаа буулган авахын төлөө…

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

"Атлетик 220" "Гоёо Эф Си"-г анх удаа буулган авахын төлөө…

Эх орны хувь хишиг болох хувьцааг иргэн бүрт олгох ажлыг хилийн чанадад өрнүүлэхээр болжээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ үндэсний лиг” 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн бэлтгэлээс хамааран долоо хоног завсарласны эцэст 7-р тойргоор эргэн ирлээ. Энэ тойргийн хамгийн эхний сонирхолтой тулаан бол өнөө оройн 19:00 цагаас явагдах “Атлетик 220”, “Гоёо Эф Си” клубүүдийн тоглолт юм. Анх удаа үндэсний дээд лигт хүч үзэж буй клубүүд тун давгүй амжилттай яваагийн баталгаа бол тэдний хүснэгтэд эзэлж байгаа байр гэхэд хэлстэхгүй. Хоёр баг өнгөрсөн жил “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн хүрээнд хоёр, футзалын УАШТ-ий аваргын төлөө болон “Пепси футзалын лиг”-т учраа таарахад “Гоёо Эф Си” бүгдэд нь илүүрхсэн. Тиймээс өнөөдөр “Атлетик 220” дээд лигийн хүснэгтэд эзэлж буй таатай байр сууриа хамгаалж, дөрөв дараалсан хожигдлоо зогсоохын төлөө чадах бүхнээ хийнэ. Доод лигээс дэвшин гарсан ч богино хугацаанд дээд лигт дасаад буй хүч тэнцүү багуудын тоглолтыг та бүхэн https://mycujoo.tv/ch/351?id=6467 хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж