Таны хэзээ ч харж байгаагүй гэрэл зургууд

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Таны хэзээ ч харж байгаагүй гэрэл зургууд

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал маргааш Төрийн ордонд болно.

Гэрэл зураг үнэхээр хүчтэй. Итгэл найдвар асааж, гайхаж алмайруулж, эсрэгээрээ сэтгэл эмзэглүүлж, урам зориг мохоох ч хүчтэй.

Гэхдээ гэрэл зургийг өгөгдөлтэй хослуулснаар бид дэлхий даяар өдөр тутам болж өнгөрдөг олон зүйлсийн талаар цоо шинэ ойлголт авах болно.

Нэмэлт гэрэлт өгөх, гэрэл сүүдэр тохируулах, “уншуулж” авах, бүтээлч байдлаар зургаа засварлах элдэв янзын техник хэрэглэснээр ганцхан зэрэг зургаар бүхэл бүтэн цогц зүйлийг л илэрхийлж болно. Хөдөлгөөн, хурд, давтамж, цаг хугацааны урсгал гэх мэт…

Гэрэл зурагчин бөгөөд график дизайнер Николас Фелтон яг энэ чиглэлээр ажилладаг. Фейсбүүкийн Бүтээгдэхүүн хөгжлийн албанд ажилладаг байсан тэрбээр сонирхлын дагуу ийм төрлийн гэрэл зургуудыг цуглуулж, ном гаргажээ. Эдгээр зураг танд ч бас таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Гэрэл зурагчин Майк Келлигийн зохиомж. Лос-Анжелес хотын олон улсын нисэх буудлаас нэг өдөрт хөөрч буй нисэх онгоцны зургуудыг цуглуулжээ. 400 гаруй зургаас сонгон тэрбээр энэ зохиомжийг хийсэн байна.

 

Гэрэл зурагчин Ричард Силвер нар мандахын өмнөх үеэс, нар жаргасны дараах хүртэл нийт 36 зураг авч, түүнийгээ эвлүүлжээ.

 

Хосуудын нандин харилцааг “уншуулж” авсан зураг.

 

Гэрэл зурагчдын “уншуулна” хэмээдэг long-exposure төрлийн бас нэгэн зураг. Паркийн “Гинжин” тоглоом.

 

Harris shutter технологи ашиглан авсан гэрэл зураг.

 

Гэрэл зурагчин Пелл Касс сагсан бөмбөгийн тоглолтын үеэр тоолж томшгүй олон зураг авчээ. Ингээд зөвхөн нэг тоглогчийн байрлалыг илтгэх зохиомж хийсэн байна.

 

Одоо бол гар утсаараа ч панорама зураг авах боломжтой болсон. Харин зурагчин Ричард Силвер камераа урдаа бариад, 360 хэм эргэхийн оронд камераа уруу харуулаад, сүмийн адраас эхлээд үүдний хаалга хүртэл эргүүлж, зураг авчээ.

 

Гэрэл зурагчин Деннис Хлинискийн “Шувуудын нүүдэл”

 

London Eye-д зочилсон мянга мянган жуулчдын зургаар хийсэн зохиомж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж