"Дэвшил Трейд"-ийн гайхамшигт улаан лооль

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

"Дэвшил Трейд"-ийн гайхамшигт улаан лооль

Уяачдын наадамд Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, аймгийн арслан Лхагвасүрэнгийн Шинэбаатар түрүүлж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул аймгийн арслан Даваадоржийн Болдбаатар үзүүрлэсэн байна.

Монголчууд бидний хүсэн хүлээдэг дэлгэр сайхан зун цаг ирлээ. “Дэвшил Трейд”-ийн хувьд зуны энэ өдрүүд хөлс, хүчээ зориулан тариалсан улаан лооль, өргөст хэмхээ хураан авч, хэрэглэгчдэдээ хүргэх баярт мөч байдаг юм.

Дэлгэр зуны энэ өдрүүдэд Дэвшлийн гайхамшигт улаан лоолийг айл өрх бүр өргөнөөр хэрэглэж эрүүл мэнддээ бодитой хөрөнгө оруулалт хийцгээе!

Ингээд гайхамшигт улаан лоолийн ач тусын талаар та бүхэнд сонордуулъя:

Улаан лооль нь хүнсний ногооны төрөлд багтдаг бөгөөд уураг, сахар, каротин, А,С,В1,В2 амин дэм ихээр агуулдаг. 

Кали,кальци, магни, фосфор, төмөр, хүхэр зэрэг бичил элементээр баялаг. Улаан лоолийг ямар нэгэн боловсруулах өртөггүй хүнсэнд шууд хэрэглэдэг. Мөн цус, төлжүүлэх, зүрхний үйл ажиллагааг дэмжих, хорт хавдраас урьдчилан сэргийлэх арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй бөгөөд холестролийн хэмжээ маш бага агуулсан байдаг.

1. Хараа сайжруулдаг

Витамин А болон С ихээр агуулдаг учир нүдний хараанд сайнаар нөлөөлж, шөнийн харааг ч мөн адил сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар улаан лоолийн витамины хэмжээний ачаар нүдний эмгэгээс сэргийлж чаддаг гэсэн байдаг.

2. Хорт хавдрын эсрэг тэмцэнэ

Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд түрүү булчирхайн хорт хавдраас хамгийн сайн сэргийлдэг гэсэн байна. Улаан лооль нь мөн ходоод, уушги, умайн хүзүүний, залгиур, ам, хоолой, шулуун гэдсээр, бүдүүн, улаан хоолой, болон өндгөвчний хорт хавдар зэрэг бусад хорт хавдрын эрсдэлийг бууруулахад хувь нэмрээ оруулдаг.

3. Арьсыг цэвэрлэнэ

Ликопин болон антиоксидант агуулдаг учир наранд шарагдахаас хамгаалж чадна. Мөн батганы эсрэг хэрэглэж болно. Хэрчим улаан лоолиор арьсаа арчаад үзээрэй.

4. Цусан дахь сахарын хэмжээг багасгадаг

Хүн бүхэн мэдэх байх. Улаан лооль цусанд сайн байдаг гэж. Мөн адил хром гэх амин дэм агуулдаг. Энэ амин дэм нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулах үйлчилгээтэй байдаг.

5. Тайван нойрсуулах үйлчилгээтэй

Лооль хүний биеийг тайвшруулдаг. Та нойрондоо муу бол өдөрт 1 лооль идэхэд тайван нойрсох болно.

Дэвшил Трейд-ийн хамт олон шинэ ургацын улаан лооль, өргөст хэмхээ дараах цэгүүдээр худалдан борлуулж байна. Үүнд:

  1. Баруун 4 зам, ТБД андуудын зүүн талд Старс төв дэх нэрийн барааны дэлгүүр

  2. Сонсголонгийн үйлдвэрийн байран дахь нэрийн барааны дэлгүүр

  3. Гадуур байгаа Дэвшил Трейд-ийн нэрийн саравч

  4. Хүнсний бүх захууд

  5. Хүнсний бүх супермаркетууд

  6. Хүргэлт 10 кг-с дээш өргөст хэмх, улаан лоолийн захиалгыг авч хүргэж өгч үйлчилж байна.

Дэвшил Трейд Амт чанарыг тодорхойлно.
Бидэнтэй холбогдох утас: 88115005, 91115005

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж