“Их-20”-ийн уулзалтыг 15 мянган цагдаа хамгаална

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

“Их-20”-ийн уулзалтыг 15 мянган цагдаа хамгаална

Дуучин Д.Болд эхнэрийн хамт наадмаар

Ирэх долдугаар сарын 7-8-нд Германы Гамбург хотод “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Дэлхийн тэргүүлэх 20 гүрний төр, засгийн тэргүүнийг дагалдсан төлөөлөгч гээд нийтдээ 6500 гаруйн хүн Гамбургт хуран чуулах юм.

Уулзалтын аюулгүй байдлыг хангах тал дээр Германы тал ихээхэн анхаарч байна. Чангатгасан хамгаалалтыг ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлэх бөгөөд нийтдээ 15 мянган цагдааг Гамбурт байршуулахаар төлөвлөжээ. Мөн хөрш зэргэлдээ Голланд, Австри, Дани зэрэг орноос цагдаагийн хүчийг нэмэн авах ажээ.

Хамгаалалтын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг өчигдөр /2017.06.15/ сэтгүүлчдэд өгсөн бөгөөд энэ удаад “урьд өмнө байгаагүй” өргөн хэмжээний хамгаалалт гарна хэмээн мэдээлжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж