“Газрын санд газраа нийлүүлбэл орон сууцны урьдчилгааг нь төлнө”

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

“Газрын санд газраа нийлүүлбэл орон сууцны урьдчилгааг нь төлнө”

БНХАУ-ын зүгээс Түвдийн өндөрлөг бүсэд хэрэгжүүлэх 30 тэрбум юань (4,8 тэрбум ам.доллар)-ийн аялал жуулчлалын төслийн ажлыг эхлүүлжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр мэдээлэл хийж гэр хорооллын I, II бүсийн өрхүүд газраа барьцаалан орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрөө Нийслэлийн газрын сангаар төлүүлэх боломжтой болсон талаар танилцуулсан. Энэ талаар Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцаж дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

-Журмын талаар өнөөдөр танилцууллаа. Яагаад энэ хоёр бүсийг сонгож авах болсон юм бол?

-Агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр хийж байгаа нэг ажлынхаа талаар өнөөдөр танилцуулсан. Гэр хорооллын агаарын чанарыг сайжруулах I, II бүс гэж байгаа. Нэгдүгээр бүсэд Улаанбаатар хотын гэр хорооллын 55 хороог хамарсан 130 мянга гаруй өрх оршин суудаг. Хоёрдугаар бүст гэр хорооллын 26 хороог хамарсан 51 мянга орчим өрх оршин суудаг. Эдгээр бүсэд өвлийн улиралд агаар дахь хүхрийн давхар исэл /SO2/, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ чанарын стандартаас 3-8 дахин давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн. Эдгээр бүсэд оршин сууж байгаа иргэд хуримтлал багатай, урьдчилгаа төлбөр төлж чадахгүйгээс болж ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж чадахгүй байна.

-Тэгэхээр журмын дагуу газраа барьцаалан урьдчилгаа төлбөрөө төлүүлж болох нь. Ямар шаардлага тавих вэ?

-Нийслэлийн газрын санд газраа нийлүүлсэн нөхцөлд бид нар урьдчилгаа төлбөрийг нь төлье гэж байгаа. Мэдээж тодорхой шаардлагууд тавигдаж байна. Худалдаж авч байгаа орон сууцных нь хэмжээ 70 метр квадратаас ихгүй байх. Метр квадратын үнэ 1.5 сая төгрөгөөс ихгүй байх. Зээлийн хүүгийн хэмжээ 8 хувиас ихгүй байх гэсэн шаардлагыг тавьж байгаа. Эдгээр шаардлагуудыг хангаад арилжааны банкуудтайгаа тохироод хүрээд ирэх юм бол урьдчилгаа төлбөрийг нь төлнө.

-Иргэдийн нийлүүлсэн газарт юу хийхээр төлөвлөсөн вэ?

-Нийслэлийн газрын санд нийлүүлсэн иргэдийн газарт бид хямд, чанартай орон сууцыг дахин хувийн хэвшлүүдээр бариулна. Мөн нийгмийн чанартай дэд бүтцийн бүтээн байгуулалт буюу сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэрэг байгууламжуудыг барина. Иргэдийн нийлүүлсэн газарт дахиж яндангийн тоо нэмэхгүй. Орон сууцны хэмжээ 70 метр квадратаас дээшгүй гэж тогтоосон байгаа учир 20-40 сая төгрөгийн урьдчилгаа төлнө гэж тооцоолж байгаа. I, II бүсэд оршин сууж байгаа иргэдийн ипотекийн зээлд хамрагдах хувь харьцангуй бага байгаа. Зээлд хамрагдсан ч гэр хорооллын бүсээс нүүхдээ хашаа байшингаа дараагийн иргэнд худалддаг учраас агаарын бохирдлын гол эх үүсвэр яндангийн тоо буурахгүй байна. Ирэх долоо хоногоос энэ тухай ил зарлаж танилцуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж