Лондонгийн галын шалтгааныг олох үүргийг Тереза Мэй өглөө

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Лондонгийн галын шалтгааныг олох үүргийг Тереза Мэй өглөө

Холливудын сайн эзэгтэй, сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Жессика Альба Италид болсон хүүхдийн кино наадамд гоёмсог цагаан өнгийн коктейль даашинзаар гоёж, очжээ.

Зургадугаар сарын 14-ны Лхагва гаригт Лондоны баруун хэсэгт байрлах 24 давхар орон сууцны байшинд гарсан галын учир шалтгааныг мөрдөн шалгах үүргийг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өглөө.

Сүүлийн байдлаар энэ галын улмаас амь үрэгдсэн хүний 17 болсон бөгөөд одоо болтол хэдэн хүн сураггүй болсныг эцэслэн тогтоогоогүй, шалгасаар байгаа юм.

Гал яагаад ийм хурдан тархсан шалтгааныг хүмүүс мэдэхийг хүсч байгаа гэдгийг Тереза Мэй онцолжээ. Ерөнхий сайд шатсан байшинд ирж үзэн, тэнд ажиллах байгаа аврагчидтай уулзсан хэмээн ВВС мэдээллээ.

“Гренфелл тауэр” нэртэй энэ байшинд Мягмар гаригаас Лхагва гаригт шилжих шөнө гал гарсан бөгөөд галыг бараг 24 цагийн дараа унтраасан юм.

Цагдаагийнхны тооцоогоор энэ байранд 600 орчим хүн оршин сууж байсан байх магадлалтай бөгөөд амьдарч байсан гэр бүлийн гишүүдийн тоог нягтлан гаргаж байна. Гэхдээ үүнд хэдэн долоо хоногийн хугацаа шаардагдаж магадгүй гэдгийг цагдаагийнхан хэлжээ.

Галын хохирлыг эцэслэн гаргахад бас цаг хугацаа хэрэгтэй байна. Харин амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх магадлал өндөр байгаа. Одоо эмнэлэгт 70 гаруй хүн эмчлүүлж байгаагийн дотор биеийн байдал нь хүнд хүмүүс байгаа юм. Лондон хотын Цагдаагийн газрын дарга Стюарт Канди “амь үрэгдэгсдийн тоо эцэслэн зарлахад эрт байна. Энэ тоо гурван оронтой тоонд хүрэхгүй гэж найдаж байна” хэмээн хэлжээ. Галд шатсан цогцсуудыг танихад хүндрэлтэй байгааг тэр бас хэлжээ.

Цогцост хийсэн шинжилгээгээр анхны хохирогчийг таньсан нь Сирийн 23 настай Мохаммед Алхажали байжээ. Тэр байшингийн 14 давхарт амьдардаг байсан бөгөөд инженерийн мэргэжлээр сурч байжээ. Гал гарснаас хойш хоёр цагийн турш найзуудтайгаа утсаар холбогдож аврагдана гэж найдаж байгаагаа хэлж байжээ. Мөн энэ хооронд гэр бүлийнхэнтэй холбоо тогтоохыг оролдсон байна. “Гал ойртож ирлээ, манай гэрийнхэнд дуулгаарай” хэмээн хамгийн сүүлд хэлснийг найз нь цагдаагийнханд ярьсан байна.

Байшингийн дээд давхарт амьдарч байсан хүмүүс галд хашигдан аврагдах аргагүй болсон бөгөөд амь аврахыг гуйн орилж байсан хэмээн гэрчүүд ярьсныг хэвлэлийнхэн дамжуулсан.

1974 онд баригдсан уг барилгад өнгөрсөн жил засвар хийн гадна талаас нь дулаалга хийсэн. Дулаалгын материал нь галд амархан авалцдаг материал байсан байх гэсэн таамгийг галын шинжээчид хийгээд байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж