Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг таних сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг таних сургалтад хамрагдлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс яг одоо Төрийн ордны “Б” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.

Цагаан тахал гэгдэж буй хар тамхитай холбоотой гэмт хэрэг манай улсад жил ирэх тусам нэмэгдэх болсон. Иймд хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хууль сахиулах байгууллагууд эрчимжүүлж байгаа билээ.

Энэ дагуу Гадаадын иргэн харьяатын газар, Цагдаагийн ерөнхий газрын харьяа Сургалтын нэгдсэн төвтэй хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг таних, илрүүлэх тактик” сэдэвт онол-практик хосолсон сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Сургалтад Гадаадын иргэн, харьяатын газрын төвийн болоод орон нутаг, улсын хилийн боомт дээр ажиллаж буй 30 орчим албан хаагчид хамрагдсан юм.

Сургалтын нээлтэд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, Цагдаагийн ерөнхий газрын харьяа Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б. Цогтбаяр нар оролцлоо.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн гаралт өсч байна. Манай улс хэдхэн жилийн өмнө хар тамхи зөөвөрлөгч тээвэрлэгч орны ангилалд орж байсан бол одоо хэрэглэгч орны түвшинд хүрч буй тухай харамсалтай мэдээ бий. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, сургаж, дадлагажуулах нь чухал болоод байна. Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид бол хилээр орж, гарч буй гадаадын иргэдтэй хамгийн түрүүнд шууд харьцдаг. Энэ утгаараа албан хаагчид Монгол Улсын хилээр нэвтэрч буй хар тамхи хэрэглэсэн этгээдийг таньж, илрүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна” хэмээн тодотголоо.

Энэхүү сургалтын хөтөлбөрт хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн тухай ойлголт, үнэрээр хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх тактик, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмэнд донтсон хүнтэй харилцах, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах ажиллагаа зэрэг ач холбогдол бүхий олон сонирхолтой илтгэл лекцүүд багтсан юм. Түүнчлэн БНСУ-ын Хар тамхитай тэмцэх Прокурорын газрын мөрдөн байцаагч, сургагч багш нар биечлэн хичээл зааж, өөрийн орны туршлага болоод гадны орнуудын хар тамхитай тэмцэх ажлын арга туршлагаас хуваалцсан нь энэ удаагийн сургалтын бас нэгэн онцлог байлаа.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж