“Дугуйтай Монгол” төсөлд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

“Дугуйтай Монгол” төсөлд нэгдлээ

Хэрэв та замын хөдөлгөөнд оролцож байгаа бол анхаарлаа хандуулаарай.

“Тайвань байк” ХХК-ий санаачлагаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Төрийн банк, Монгол даатгал, Тайваны Merida Industry компани, Японы Shimano Sales Corporation хамтран хэрэгжүүлж буй “Дугуйтай Монгол” төсөлд Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид нэгдлээ.

Унадаг дугуй нь бидний эрүүл мэнд болоод эдийн засагт хамгийн тустай тээврийн хэрэгсэл төдийгүй амьдралын хэв маягт эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс Гадаадын иргэн харьяатын газрын албан хаагчид “Дугуйтай Монгол” төслийн “Дугуйн соёл”-ыг Монгол Улсдаа нэвтрүүлэх уриалгыг дэмжин, дэлхийд 80 оронд салбартай Тайваний Merida брэндийн унадаг дугуйг  урьдчилгаагүй, барьцаагүй, хүүгүй нөхцөлтэй 6 сарын лизингийн үйлчилгээгээр авсан юм.

Түүнчлэн төсөлд хамрагдсан иргэн бүрт унадаг дугуйн зургаан төрлийн дагалдах хэрэгслүүд үнэ төлбөргүй дагалдуулан өгч байгаа юм байна.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж