Элчин сайд Гээрт-Хинрич Арэнсийг хүлээн авч уулзлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Элчин сайд Гээрт-Хинрич Арэнсийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Элчин сайд Гээрт-Хинрич Арэнсийг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дээрх мэдэгдлийн талаар НҮБ-ын албаны хүмүүс өчигдөр мэдээлжээ.

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт Хүний Эрхийн Газраас Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр байгуулсан  2017 оны Ерөнхийлөгчийн Сонгуулийн үйл явцыг ажиглах хязгаарлагдмал хүрээ бүхий Хорооны тэргүүн, Элчин сайд Гээрт-Хинрич Аренсийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Сонгууль ажиглах хорооны Хуулийн шинжээч Марианна Скопа, мөн тус хорооны Аюулгүй байдал хариуцсан ажилтан Ноа Лэйн нар байлцлаа. Уулзалтаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үед нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг оролцоо, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт ажиллах  олон улсын ажиглагчдын аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудаар харилцан санал солилцлоо. 

Эх сурвалж: ЦЕГ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс