Бригадын генерал Фабиано Зинзонег хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Бригадын генерал Фабиано Зинзонег хүлээн авч уулзлаа

Тэгвэл долдугаар сарын 13-нд болсон уяачдын наадмын үеэр нутгийн зөвлөлөөс нь түүний гарьд цолыг “Land Cruiser-200” маркийн автомашинаар мялаажээ.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр Итали Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан Хамгаалахын атташе, бригадын генерал Фабиано Зинзонег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монголын цагдаагийн байгууллагын алба хаагчдын олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулах чиглэлээр Итали улсын Карабинери болон Итали улс дахь Энхийг сахиулах ажиллагааны цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх төв (COESPU)-тэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн Итали Улсын Карабинери болон Монгол Улсын цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах эрмэлзэлтэй байгаагаа хоёр талаас харилцан илэрхийлэв.

 Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж