Өнгийн гэрлэн чимэглэл бүхий усан оргилуур байгуулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өнгийн гэрлэн чимэглэл бүхий усан оргилуур байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Өнгийн гэрлэн чимэглэл бүхий усан оргилуур байгуулжээ

АН-ын бүлгийн ахлагчаар Д.Эрдэнэбатыг сонголоо

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги нь Бор-Өндөр сумын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргээ биелүүлэн ажиллахын зэрэгцээ өөрсдийн ажиллах таатай орчныг бүрдүүлэн анги салбарын хэмжээнд бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлжээ.

Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн хамт олон байгууллагын гаднах талбайгаа засварлан цэцэрлэгжүүлж, хашаа, хайс шинээр хийсэн байна.

Мөн өнгийн гэрлэн чимэглэл бүхий усан оргилуур байгуулсан нь албан хаагчид ая тухтай, таатай орчинд ажил үүргээ гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлсэн байна гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс