Ди Каприо “Оскар”-ын шагналаа мөрдөн байцаагч нарт хураалгав

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Ди Каприо “Оскар”-ын шагналаа мөрдөн байцаагч нарт хураалгав

Салхин фермийн Салхит төслийн барилгын ажил эхэлжээ. 100 сая ам.долларын өртөгтэй Салхит төслийн зөвлөхөөр Шотландын сэргээгдэх эрчим хүчний технологийн зөвлөх “SgurrEnergy” компани ажиллаж байгаа юм.

Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо бэлгэнд авсан “Оскар”-ын шагналаа Малайзын хөрөнгө оруулалтын сангийн Хулгайн хэргийг мөрдөж байсан хууль сахиулагчид өгсөн тухай Рейтерс агентлаг мэдээлж байна.

2016 онд АНУ-ын Хууль зүйн яам Red Granite Pictures компанийг “Уолл Стритийн чоно” киног бүтээх явцдаа дээрх хөрөнгө оруулалтын сангаас хулгайлагдсан эд зүйлийг ашигласан хэргээр буруутгаж байв. “Уолл Стритийн чоно” киноны зураг авалтад орсныхоо төлөө Ди Капиро продюсеруудаас 1954 онд домогт жүжигчин Марлон Брандогийн авсан баримлыг бэлгэд авчээ.

Жүжигчний албан ёсны төлөөлөгчийн өргөдөлд дурдсанаар баримлаас гадна тэрбээр хүмүүнлэгийн дуудлага худалдааг зохион байгуулахад авсан бусад эд зүйлсийг мөрдөгч нарт гарган өгсөн байна.

Өмнө нь АНУ-ын хууль зүйн яам “Уолл Стритийн чоно” киног хууль бус санхүүжилттэй гэж буруутгаж байсан удаатай юм.

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж