Гэр хорооллын иргэд орон сууц авахдаа урьдчилгаа төлөх шаардлагагүй боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гэр хорооллын иргэд орон сууц авахдаа урьдчилгаа төлөх шаардлагагүй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын иргэд орон сууц авахдаа урьдчилгаа төлөх шаардлагагүй боллоо

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 17-нд Нийслэлийн шүүх хурлын танхимд болно.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ.

Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. 216.000 өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ. Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой буюу 1,2-р бүсийн нутаг дэвсгэр байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ОРОН СУУЦНЫ САН-гийн дэмжлэгээр бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд С.Батболд зарлалаа.

Агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд буюу Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 51 хорооны 130.706 өрх, 2-р бүсэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 51.910 өрх тус тус хамрагддаг бөгөөд энэ бүс нутагт байрлах Баянхошуу, МҮОНРТелевиз, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл /SO2/ нарийн ширхэгт тоосонцор /PM2.5/-ын агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 10-30 давсан тохиолдол удаа дараа бүртгэгдэж байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлын голомт  юм.

Хотын дарга хэлэхдээ “Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх”, “Суурьшлын бүсийн улаан шугам татах”, “Нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох” гэх мэт олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Гэвч богино хугацаанд үр дүнтэйгээр агаарын бохирдолтой тэмцэхэд судалгаанд суурилсан, илүү зорилтот бүлэгт чиглэсэн, гэр хорооллыг орон сууцжуулах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Хэдий эдийн засгийн хүндрэлтэй үетэй бид нүүр тулж байгаа боловч, хот мөнгөгүй байна, улс зардлаа танаж байна гээд гараа хумхиад, шийдвэртэй алхам хийхгүй суугаад байж болохгүй. Нийслэлчүүд бид энэ хямралыг ААН-үүд, иргэд, олон улсын санхүүгийн байгууллагуудтайгаа нийлэн хамтдаа даван туулах учиртай. Агаарын бохирдолтой зөвхөн өвөл биш бүтэн жилийн турш уйгагүй тэмцэж байж бид бодитой үр дүнд хүрч чадна” гэдгийг онцоллоо.

Гэр хорооллын бүсээс ипотекийн зээлд хамрагдаж буй иргэд нүүхдээ хашаа байшингаа дараагийн иргэнд худалддаг, орон сууцанд амьдарч буй иргэд ипотекийн зээлд хамрагддаг гэх мэт байдал түгээмэл байгаа нь агаарын бохирдлын голомтод амьдарч буй иргэдэд чиглэсэн үр дүнтэй бодлого боловсруулах шаардлагыг бий болгоод байна.

Энэхүү тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн Агаарын бохирдлыг Бууруулах Орон Сууцны Санг /АББОСС/санаачлан байгуулж байна.

Хотын дарга АББОСС-ийн ач холбогдлыг тодорхойлохдоо:

  1. 1, 2-р бүсийн яндангийн тоог бууруулах замаар агаарын бохирдолтой бодитой тэмцэх

  2. 1, 2-р бүсэд амьдарч буй бөгөөд орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг сангаас төлөх замаар зорилтод иргэдийг хямд өртөгтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах

  3. Зогсонги байдалд орсон барилгын салбарт бодит хөрөнгө оруулалт хийх

  4. Чөлөөлөгдсөн газарт цэцэрлэг, сургууль, төрийн үйлчилгээний төв, хямд өртөгтөй орон сууц барьж дахин гэр гэр хорооллын бүсийг нэмэгдүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлнэ.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн гэр хорооллын оршин суугчид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших /ашиглах, өмчлөх/ эрхээ НӨХГ-т шилжүүлэн газраа  Нийслэлийн Газрын Санд бүртгүүлэх журамтай юм байна.  Мөн банкны зүгээс тавьж буй ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдаж авч буй байрны хэмжээ 70м квадратаас илүүгүй, 1м2 –ын үнэ 1.500.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх шаардлагатай юм.

Нийслэлийн зүгээс иргэний шилжүүлсэн газарт дахин төлөвлөлт хийн сургууль цэцэрлэг, хямд өртөгтэй орон сууц барих замаар яндангийн утаа дахин гаргахгүй байх нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан ажиллана гэдгийг нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдэгдлээ. Энэхүү сан Улсын болон нийслэлийн төсөв, Олон улсын байгууллага, Иргэд, ААН-үүдээс санхүүжилтээ босгох бөгөөд байнгын үйл ажиллагаатай нийслэлийн харьяа байгууллага болон цаашид ажиллах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

76 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-16 66.181.188.81

Сонгуулийн шоу байлаа

zochin 2017-06-16 27.123.214.113

Зочин 2017-06-16

Зөв ажил эхлүүлсэн байна Хурдхан ажил хэрэг болгоод ажиллаарай

Жак 2017-06-16 103.10.197.92

Гэр хороололлоо төвөөс нь эхлээд ингээд газраа солилцоод явбал тун удахгүй Азийн цагаан дагина нэрээ удахгүй буцааж авна шүү дээ Өөрсдийгөө болон хүүхдүүдээ бодмоор байна Дэмжиж байна

Зочин 2017-06-16 103.9.90.130

Zuv shiidver baina Sangaa zuv sain udirdaarai

Mandakh 2017-06-16

Zovoo ene ger horoolold iimerhuu zorigtoi shiidver gargaj baij tsaashdaa hogjih talaar yrih bolomjtoi bolnoo Utaanaas salgay gevel ger horoolliin ail orhoos gazriin n avj oron suutsand oruulaad orond n oor ail buulgahgui l baih heregtei

Baagii 2017-06-16 83.143.240.14

Ystoi zow ajil shvv Hurdhan ehlvvlj ger horoolliihnoo bairtai bolgooroi

Зочин 2017-06-16 103.10.21.81

газрыг минь залилж дээрэмдэх нүү тэгэж ч ярихгүй шүү

зочин 2017-06-16 150.129.143.189

Маш зөв ажил эхлүүлж байгаад баяр хүргэж ажилд нь амжилт хүсэе \n

ЗОЧИН 2017-06-16 202.9.43.169

МАШ ЗӨВ АЖИЛЫНХ НЬ ҮР ДҮН МАШ БУРУУ БОЖ ГАРАНДАА

Зочин 2017-06-16 27.123.212.129

demjij baina

magnai 2017-06-16 103.9.90.130

odoo hamragdaad ehelsn deeree ydj ger horoololiin 30-40% ni hamragdchihval ter humuusd ch amar ovol ni ch utaa ni bagasah ni medegdene utaand amidrahu tohilog orchind bhu gdg ee bodooroi bas eserguutseed bga humuusd helhed ta nar ger horoolold ymr bdgiig mdkulde

mongol 2017-06-16 103.194.169.248

mash zov\n

Magnai 2017-06-16 103.9.90.130

ta nart barilga baiguulamj bh ni goy uu ger horoolol utaan dund bh ni goy uu sn bodood uzlde tgel hudlaa2 ged demjihgu bgd bhar naad ajil chin yvj ogohgu shde darga ene tosol gargadag humuus chin yrdo ehleliin tavij ogno irged bid demjij ajlah ystoi dan gants naad humuus chin hiideg ym bish shdee \n

zochin 2017-06-16 103.9.90.130

gazar sulraad barilagjval barilgiin baiguulguud ch ashigai\n

Манай байрныхан 2017-06-16 27.123.212.130

5-р хорооллынхон энэ тэнэгээс болоод нэг ч хүн манай намын нэр дэвшигч м энхболдод санал өгөхгүй болчихлоо бас 45- р сургуулийн багш ажилчид эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт тэмцэх болно коммунистуудын эсрэг

Elbegdorj.ц 2017-06-16 27.123.212.130

Энд тэнд арай нэг гайгүй гудамж талбай байхаар хогийн цэг [Хориотой Үг] самууны газар болгож ард иргэдийн амгалан тайван аюулгүй амьдрах эрхийг зөрчиж сургуулийн хүүхдийн орчныг архичдын цугладаг шөнийн хар зах болгож байхаар иймэрхүү гэр хорооллын утаатайгаа зууралдах хэрэгтэй Одоо л хотын дарша юу хийх ёстойг ойлгох гээд байна уу даа хө

баяр 2017-06-16 150.129.140.181

хашаан

Зочин 2017-06-16 202.70.46.229

Хашааны газар бол үнэт зүйл АН-н сайн хашаа шиг өөрийнхөө санхүү мөнгөнд таарсан под хийсэн амины сууц бариад хашаандаа дураараа амьдарсан нь дээрдээ \n

зочин 2017-06-16 66.181.160.67

БАТҮҮЛЭЭС ИЛҮҮ БОЛЖ ХАРАГДЧИХ ГЭЭД Л МӨНЧ ИХ ХИЧЭЭХ ЮМАА ЗӨВӨЛДӨӨ ИЛҮҮ ГАРЧИХЧ ЮМ БИЛҮҮ ХАРИН ЯЛЬ ШАЛИХГҮЙ ЗАЛЬ МЭХ ХЭРЭГГҮЙ ХИЙЖ БАЙСНЫГ НЬ АМАНДЭЭРЭЭ МУУЛААД Л АЧИР ДЭЭРЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД Л БАЙГАА ШДЭ

zochin 2017-06-16 202.70.46.229

songuuliin show gazar bol unet kapital\n\n

Зочин 2017-06-16 66.181.160.126

shaardlaga hangahgui hayagdsan bairaa zarah arga zali enend huurtaj gishgeh gazargui hul bolov

Zochin 2017-06-16 103.9.90.130

Mash zow zuil hiij bn ger horoolliin irged bairand oroh geheer uridchilgaan deeree gatsadag bsniig ingej shiidej bgaa ni zow alham gej b odoj bnaa

Зочин 2017-06-16 103.9.90.130

Батүүлийн үед олон айл орох оронгүй газаргүй байргүй хоцорсон энэ ажил хэрэгжээд эхлэх юм бол үнэхээр сайхан л байна Заавал хэрэгжүүлээрэй Утаанаас бохирдлоос салах арга чинь мөн шүү амжилт хүсье

зочин 2017-06-16 202.9.43.169

Энэ нэг л заль яваад байна даа Батүүлийн үед газраа шууд л байраар сольж байсан биздээ Гэтэл одоо зөвхөн урьдчилгаанд нь л өгөх юм уу МАН -ынхан яахгээд л байна даа

Зочин 2017-06-16 66.181.186.97

Olon asuudliig shiidech bna Zov sanaa Good

зочин 2017-06-16 202.70.44.146

С Батболдоо хотын хогоо цэвэрлүүлэх ажлыг хийгээч ээ хотын дарга ухаантай юм бол элдэв хурал семинар шоу хийхээс илүү хотыг хогноос нь салга дараа нь хотын иргэдэд цэвэр цэмцгэр байх хотоо хайрлах талаар ажил хий тэгээд дараа дараагийн ажлаа хий тэгэхгүй элдэв зам барих чөлөөлөх тендерийн луйвар хийх хуулиар олгогдсон тусгай зөвшөөрөл албан тушаалаар дарамталж зарах гэх мэт муу юм хийж өөрсдөө баяжих гадаад зугаалах ажлаа зогсоо танай газар хэлтсийн дарга нар чинь гадаад томилолтоор тэнэх нь маш их байна шүү анхаараарай

Зочин 2017-06-16 66.181.180.104

Энэ чинь юун солиотой юм яриад байна вэ Хуний газрыг авчихаад орон сууцаа зээлээр ав гэдэг чинь Нэг айлын 0 07 дээр олон айлын 12 давхар орон суцц барина ш дээ Тэрийгээ бас цааш нь дамлаж зарна Бат- уулийнхээс дор тэнэглэл гарах нь Иргэдээ хувхайруулах бодлогоо зогсоох хэрэгтэй

2017-06-16 202.70.43.74

hen yamar baishin barij ogoh yum be bugded n ijil goyomsog zagvartai haus bapij ogohuu esvej olon davhar baishinguudtai horoololuu

Зочин 2017-06-16 103.9.90.130

5 terbum gedeg bol ergeltiin hurungu shuu humuus avaa butsaagad dahin tuluvlutiin komaniuda ergeed zaraad munguu avaad geh metchilen ergeed yavna gesen ug

зочин 2017-06-16 202.9.43.169

ХАШААНЫ ГАЗАР ЧИНЬ УГААСААЛ ҮНЭТЭЙ ШДЭЭ ТЭР ТУСМАА 1 2 ДУГААР БҮС ЧИНЬ БҮР үнэтэй бизДЭЭ ҮНЭГҮЙ ЮМ ӨГӨХ ГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ Л ЯРИАД БАЙХ ЮМ ОЙЛГОСОГҮЙ ШҮҮ ГАЗРАА ӨГЖ БАЙГАА ЧИНЬ Л УРЬДЧИЛГАА БОЛЖ БАЙГАА БИЗ ДЭЭ

batbaatar 2017-06-16 103.9.90.130

маш зөв шийдвэр байна утаанаас бодитоор салах боломж

zaluu ger bul 2017-06-16 103.9.90.130

zuv zohion baiguulalttai barih heregtei shu sain baishin barichuul hotiin tuvlrul ch buurah bh

zaluu ger bul 2017-06-16 103.9.90.130

hen hende ih ur uguujtei zuil boljee gazar deer n baishin barina agaariin bohirdol hursnii bohirdol geh med zuiluud maani buurah bh yrn ail deerees ll ingeh bsiin ih ll oroitoj ehellee uridchilga mungu bhgu lizinge hangalttai tuluud yvh ail urhuud ulaanbaatart zunduu bga

Зочин 2017-06-16 66.181.170.226

zov bn anjilt\n

Зочин 2017-06-16 103.9.90.130

Barilgiin salbarch uragshilah ni hotiin utaas ch buurah ni ashguidee

deegii 2017-06-16 217.64.42.214

utaagui ualaanbaatariin tuluu uragshaa zaluusaa amjilt zasag dargaa amjilt

bolj bn 2017-06-16

Bi huvidaa mash ih bayarlaj baina Odoonoos materialuudaa jigdruulj ehelnee Hurdan ajil hereg bolgood bidnii nariig giiguuleerei bayarlalaa Batbold dargaaaaaaa

ИРГЭН АСУУЖ БАЙНА 2017-06-16 202.179.27.45

Өөлөх гэсэн бодол үнэхээр алга Гэхдээ тэр хашааг нь хот эзэмшилдээ аваад хүний газрыг яаж үнэлж зарах болж байна Тэр мөнгө нь тэгээд хэзээ хаана нь эзэнд нь очих болж байна Их л сайхан нялуун юм сонгуульд зориулж сэдсэн юм л харагдаж байна Толгой байдаг юм бол ядаж утга учиртай юм зохиогооч

ИРГЭН АСУУЖ БАЙНА 2017-06-16 202.179.27.45

За яахав урьдчилгааны оронд барьцаалуулдаг юм байж Тэгээд хот баахан хүнгүй хашааг нь манаад хүнгүй хоосон байлгахыг нь хариуцаад ломбард болох юм биз дээ Хүний барьцаалсан хөрөнгийг устгаж гэмтээж болхгүйг эрх биш ойлгож байдаг байгаа энэ нөхөр

zochin 2017-06-16 202.21.113.158

ger horoolliiin gazriin unelgee yaasan bee Ene chin gazriig irgedees hyamd avah gesen arga zali yum bishuuuuu \n

Зочин 2017-06-16 103.9.90.130

Улаанбаатар хотын оршин суугчдын дийлэнх нь гэр хороололд амьдардаг Гэхдээ дийлэнх нь орон сууцанд амьдархыг хүсдэг Ийм ажил хэрэгжүүлж эхлүүлж байгаа нь сайхан сонсогдож байна \n

i luv it 2017-06-16 103.9.90.130

ene ircheerei yvrai oln hun itgj bga shu\n

Зочин 2017-06-16 202.4.248.86

Салхин дээр байдаг газруудын гэр хорооллын оршин суугчдыг эхний ээлжинд байранд оруулах хэрэгтэй \nУтааныхаа асуудпыг хамт шийдэхийг хичээх хэрэгтэй

Bayaraa 2017-06-16 185.93.183.213

Omnoh hotiin darga nariig bodwol Batbol harin owoo ym hiij baina gej sonsogdood baina shvv Mundag bn Tsaashid erch hvchee aldalgvi ajillaarai Amjilt hvsie

boloroo 2017-06-16 185.93.183.215

az jargaltai hotiin irged aztai ymaa oron suutsaa songoh oos uur zuild sanaa zovohgui bna gedeg uneheer az shuu demjij bna

Samdan 2017-06-16 103.9.90.130

Niislel hot bolon daguul hotuuda mon hogjuulere ter bas ih chuhal shuu

sony 2017-06-16

Az jargaltai utaagui hot bolohiin tuluu ajillaj bgaa zasag dargiin mash zuv shiidver bna amjilt demjij bna demjij bna

Зочин 2017-06-16

Ёстой л үнээ олсон зөв ажил эхлүүлжээ Баяр хүргье

Зочин 2017-06-16 112.72.11.109

Сайхан боломж байна Амжилт хүсье

Зочин 2017-06-16 43.228.129.131

Маш зөв шийдвэр байна

зочин 2017-06-16 202.131.225.157

энэ бол ямарч боломжгүй асуудал коммунистууд сонгууль угтаад хүн ардаа хуурч дуусахгүй юм даа нөгөө хэд нь хошгирч дуусахгүй юм мөн ч өрөвдмөөр юм доо зах зээлийн хуулийг дарга өөрчилж дураараа зохицуулж болдоггүй гэдгүйг одоо болтол ойлгохгүй болохоор коммунистууд гэхээс өөр хэлэх үг алга

Нааяа 2017-06-16 217.64.42.215

Вааааав лдаа Утаагүй УБ-ын төлөө УРАГШАА

Зочин 2017-06-16 103.9.90.130

Маш зөв энэ эрчээрээ ажиллаад байгаарай

Зочин 2017-06-16 103.10.21.81

сонгуульд зориулж гоё юм хэлчээд амвдрал дээр АББОСС нь бүтэхгүй дэээ банк өгөхгүй ш дэээ

bobo 2017-06-16 199.115.115.207

Mungund sanaa zovolgui oron suutstai boloh bolomjiig neej ugch baigaad uneheer talarhaj bna Bayarlalaa zasag dargaa

sarnai 2017-06-16

uneheer goy sanaa bnaa demjij bn

Baagi 2017-06-16 185.93.181.103

Ymar mundag ym be Iim zorigtoi ajillaad baival Ulaanbaatar min udahgui utaanaas salah ym baina Bayr hurgie

ккк 2017-06-16

Гарт минь боломж ороод ирлээ одоо харин бүх зүйл надаас л шалтгаална Би маш их хичээж амьдрах хэрэгтэй боллоо Баярлалаа Зүтгэнээ

zochin 2017-06-16

Demjij bna zaluusaa demjeerei utaagui ulaanbaatariin tuluu

Зочин 2017-06-16 27.123.214.115

Bravo

zochin 2017-06-16 103.194.169.248

olon taltai tosol bnaa\n

demjigch 2017-06-16 23.88.122.198

yrunhiilugch bolooroi ta kkk

Зочин 2017-06-16 217.151.98.13

Turiin zalgamj halaa gej ene dee dahin tuluvlultiig nuraaj boloh l bsan Mundag

saagii 2017-06-16

Uneheer tsag uye olson sanal sanaachlaga boljee zasag dargadaa amjilt amjilt

orc 2017-06-16 162.244.81.172

Zuw2 Mash sn bna Iim sain ym hiigeed baiwal yu gej batboldiig 7 honogt 5 udaa zodohweedee wahahahah

Mundag 2017-06-16

Su Batbold darga sain ajillaj bnaa Omno n ymr hotiin darga iim zow sanal sanaachlaga gargadag bailaadaa Tanii ajild amjilt hvsie

tvmee 2017-06-16 103.9.90.130

mash heregtei tulgamdaj bga asuudal bnshde zow zuil hiij bn ghde odoo bid gazaraa baritsaand tawaid tolboroo hiij duussnii daraa butsaaj awna gsn uguu te hariu ogooch\n

Anhaa 2017-06-16

Ystoi zow sanaa bn shvv Ger horoolliinhon oron suutsand orhod hashaa baishind n oor neg ail orood utaa erdoosoo buurdaggvi baisan Iim zohitsuulalt hiiwel utaa vn dvntei buurna gedegt itgeltei bn Tsaashdaa ene ercheeree tuushtaa erch hvchtei ajillaarai Amjilt hvsie\n

Зочин 2017-06-16

Yostoi goyo bainaa Bayarlalaa tanid

Sanaa 2017-06-16 103.9.90.130

engeed olon2 shiideluud garaad l bnda odoo irged maani bag zereg demjeed ogoh heregtei shuu dahin tolovloltond hamtdaa ortsgooy

zochin 2017-06-16 94.242.252.55

er hurga

x 2017-06-16 103.194.169.248

hotiin darga goy2 tusul gargaj irj bnshuu

Зочин 2017-06-16 217.64.42.212

Mash zuv sanaachlaga baina

боогий 2017-06-16 185.93.183.215

Маш зөв шийдвэр гаргажээ

Sanjaa 2017-06-16 85.9.20.151

Mash ih bayarlalaa Uneheer sain ajillaj baina Ta shuu