Комиссар Каттани 30 жилийн дараа

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Комиссар Каттани 30 жилийн дараа

Афганистаны Саманган мужид нэгэн хуримын ёслолын үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс болж 20 гаруй хүн амиа алдсан хэрэг гарчээ.

Гучин жилийн өмнө Италийн домогт “Наймаалж” кино цэнхэр дэлгэцийн үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Гэмт этгээдүүдтэй тэмцэж буй цагдаагийн ажилтан, комиссар Каттанид тохиолдох адал явдал, түүний хайр дурлалын төлөө олон сая эмэгтэйчүүд санаа зовж, уйлж байв. “Наймаалж” кино Микеле Плачидогийн намтар, хувь тавиланг өөрчилсөн. Энэ цаг мөчөөс хойш түүнийг комиссар Каттани гэж дэлхийн нийтээрээ дуудах болжээ. Микеле Плачидо ярилцлага маш ховор өгдөг. Мөн хувийн амьдрал, гэр бүлийнхээ тухай ярьдаггүй нэгэн. Өнөөдөр тэр кинонд тоглохоос гадна алдартай найруулагч болжээ. Тэрбээр 2011 онд “Manual of love” кинонд Моника Беллуччи болон Роберт Де Ниро нарын хамт тоглосон билээ. Мөн 2016 онд олон улсны кино наадамд оролцож, “The Choice”  киногоороо шилдэг найруулагчийн шагнал авчээ.

Өнөөдөр Микеле Плачидо 71 настай. Тэрбээр 37 насаар дүү, жүжигчин Федерика Винченти бүсгүйтэй албан ёсоор 2000 онд гэрлэсэн билээ. Тэд 11 настай Габриель хэмээх хүүтэй.

Микеле Плачидо ба Федерика Винченти

Федерика Винченти Микеле Плачидогийн анхны эхнэр нь гэвэл үгүй. Тэрбээр өмнө нь хоёр удаа албан ёсоор гэрлэж байсан удаатай. Түүний анхны эхнэр нь Иларич Лецци хэмээх бүсгүй байсан бөгөөд тэд Ромын театрын урлагийн академид танилцаж байсан. Гэхдээ хамтын амьдрал удаан үргэлжлээгүй.

Placido-03- Микеле Плачидо ба түүний анхны эхнэр Иларич Лецци

Микеле анхны гэргийгээсээ салах болсон шалтгаан нь Симонетта Стефанелли хэмээн залуу жүжигчин бүсгүйд дурласан явдал байлаа. Симонетта Стефанелли нь “Загалмайлсан эцэг” киноны гол дүрд дурласан бүсгүйн дүрээрээ олон нийтэд танигдсан жүжигчин байв. Мөн тэрбээр “Playboy” сэтгүүлийн нүүрийг чимдэг байлаа. Тэд нэг охин Виоланте болон Микеланжело,  Марко Бренно хэмээх хоёр хүүтэй. Энэ үед Микеле Плачидо жүжигчин Виржина Александретай дотно харилцаатай байсан нь хосын салах шалтгаан болжээ.

Микеле Плачид ба Симонетта Стефанелли

 

Микеле Плачидо ба түүний хоёр хүү

 

Микеле Плачидогийн охин Виоланте Плачидо

Микеле Плачидогийн тоглосон кино

1974 – Mio Dio, Come Sono Caduta In Basso!

 1974 – Romanzo popolare

 1975 – Peccati in famiglia

 1976 – La Orca

 1977 – ‘Casotto’

 1977 – ‘La Ragazza dal Pigiama Giallo’

 1977 – Oedipus Orca

1979 – Ernesto

1979 – Un Uomo In Ginocchio

 1979 – Sabato, domenica e venerdì

 1980 – Фонтамара

 1981 – Три брата

1983 – Ars Amandi, L’Arte Di Amare

 1984 – La Piovra

 1985 -La Piovra 2

 1985 – Pizza Connection

 1985 – Notte d’estate con profilo greco, occhi a mandorla e odore di basilico

 1987 – La Piovra 3

 1988 – Come sono buoni i bianchi

 1989 – La Piovra 4

 1989 – Mery per sempre

 1992 – Scoop

 1992 – Drug Wars: The Cocaine Cartel

 1992 – Uomo di rispetto

 1995 – Un Eroe borghese

 1997 – Racket

 2001 -Sequestro Soffiantini

 2003 – Soraya

 2006 – Karol, un Papa rimasto uomo

 2006 – La Sconosciuta

 2009 – Il grande sogno

 2009 – Baarìa

 2011 – Manuale d’am3re

 2012 – Le guetteur

Микеле Плачидогийн найруулсан кино

 1990 – Pummarò

 1992 – Le Amiche del cuore

 1995 – Un Eroe borghese

 1998 – Del perduto amore

 2001 – Un Altro mondo è possibile

 2002 – Un Viaggio chiamato amore

 2004 – Ovunque sei

 2005 – Romanzo criminale

 2009 – Il grande sogno

2009 – L’Aquila

2010 – Vallanzasca – Gli angeli del male

2012 – Le guetteur

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж