Феминизмийн бэлгэ тэмдэг “Wonder Woman” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Феминизмийн бэлгэ тэмдэг “Wonder Woman”

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Феминизмийн бэлгэ тэмдэг “Wonder Woman”

Орхон аймагт өнгөрсөн шөнө 01 цаг 30 минутын орчимд орсон ширүүн борооны улмаас уулын үер бууж, хэд хэдэн автомашин усанд урсан хоёр хүний амь нас эрсэджээ.

Холливудэд нэр нь төдийлөн түгээгүй байсан Гал Гадот одоо жинхэнэ “ярианы сэдэв” болж байна. 

DC Comics-ын супер баатруудын түүхийг үргэлжлүүлсэн “Wonder Woman” нээлтээ хийсэн эхний гурван өдөрт 103.3 сая ам.долларын ашиг олсон нь эмэгтэй гол дүртэй киноны түүхэнд рекорд тогтоосон юм. 149 сая ам.долларын өртгөөр бүтсэн тус кино дэлхийн хэмжээнд нийт 460 саяын ашиг олжээ. 

Мөнгөнөөс гадна “Wonder Woman” кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Эмэгтэйчүүдэд урам зориг, итгэл найдвар бэлэглэсэн уг киног феминизмийн бэлгэ тэмдэг ч гэж цоллох болсон юм. 

Тэгвэл, Wonder Woman-ы дүрийг бүтээсэн үзэсгэлэнт бүсгүй Гал Гадот гэж хэн бэ?


Гал Гадот 1985 оны дөрөвдүгээр сарын 30-нд төрсөн. 32 настай. Израиль бүсгүй. Ээж нь багш, харин аав нь инженер мэргэжилтэй нэгэн. Тэд Австри, Чехословак, Герман, Польшоор дамжсан цагаач еврейчүүд ажээ. Гал өөрөө үндэс угсаа, өвөг дээдсээ ихэд эрхэмлэдэг гэнэ.

“Би еврей гэр бүлд өсөж торнисон. Мэдээж миний өвөг дээдэс надад маш эрхэм зүйл. Хүмүүс израильчуудын талаар зөв, сайхан бодол тээж яваасай гэж хүсдэг. Би энэ улсын элч төлөөлөгч, дуу хоолой нь биш. Гэхдээ эх орныхоо тухай үргэлж ярьж явдаг. Гарал үүсэл, шашин шүтлэгийнхээ талаар ярихдаа би хэзээ ч цааргалдаггүй” гэж ярьсан нь бий. 

 

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-16 202.179.26.49

юун Кардашьян бэ хажууд нь амьдралтай гоё [Хориотой Үг] байна Нөхөр бол жинхэнэ еврей царай Шолом харагдана

Зочин 2017-06-16 27.123.214.116

Сонин Кардашийн шиг царай шаацан бгаам даа

Зочин 2017-06-16 66.181.177.239

Burhan urgelj iveeg