Денвер хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Денвер хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Британийн авто уралдааны Гран при тэмцээнд наймдугаар байрт орж, хол хаягдсан Формула 1-ийн нисэгч Льюс Хамилтон зад шоудаж яваа гэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд АНУ-ын Денвер хотын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн, Монгол Улсын Өргөмжит консул, Денвер-Улаанбаатарын Эгч дүүс хотуудын зөвлөлийн тэргүүн Жэймс Вагенландер, Денвер-Улаанбаатарын Эгч дүүс хотуудын зөвлөлийн дэд тэргүүн Мирна Адкинс болон бусад албаныхан, сурагч солилцоонд хамрагдсан хүүхдүүд оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар Денвер хот 2001 онд ах дүүгийн харилцааг байгуулснаас хойш найрсаг хамтын ажиллагаа маань өнөөг хүртэл өргөжин тэлсэнд бид баяртай байна, цаашид ч улам хөгжин гэдэгт итгэлтэй байна. Миний бие эрхэм хотын захирагч Майкл Ханкокын урилгаар энэ оны эхэнд Денвер хотод айлчлахаар төлөвлөж байсан боловч ажлын улмаас айлчлалыг хойшлуулсан юм. Энэхүү завшааныг ашиглан хүндрэл учруулсан явдалд та бүхнээс уучлалт хүсье. 2018 оны эхээр Денвер хотод айлчлахаар төлөвлөж байгаа. Манай хотын захиргааны мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах зорилгоор Денвер хотод богино хугацаагаар дадлага хэлбэрээр ажиллуулах, туршлага судлуулах хүсэлтэй хэвээр байгаа. Цаашид хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, олон салбарт хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

Мөн түүнчлэн Денвер хотын агаарын бохирдлоос ангижирсан туршлага, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай, аюулгүй байдлыг хангасан талаар ярилцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж