Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт

“Роки” киноны дүрээр үзэгчдийн танил болсон Холливудын адал явдалт киноны баатар Сильвестер Сталлонегийн хүү Сэйж Сталлоне өнгөрсөн баасан гаригт зуурдаар нас баржээ.

“Элэгний С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний VI чуулганд оролцогчдод

Эрхэм хүндэт эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид,

Гадаадын зочид оо,

Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.

Манай улсад элэгний өвчлөлийн үндсэн шалтгаан болох хепатит В, С вирусийн тархалт их, элэгний хатуурал, архаг үрэвсэл, хорт хавдрын давтамж харьцангуй өндөр, 100 мянган хүнд ноогдох элэгний өвчлөлөөр дэлхийн дунджаас 7-8 дахин их байгаа. Манайд өдөр бүр 5-6 хүн элэгний өвчнөөр энэ хорвоог орхиж байна. Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал.

Монгол Улсын Засгийн газраас элэгний өвчлөлийг бууруулах, эмчилгээний үр дүнтэй аргыг нэвтрүүлэх, ард иргэддээ элэгний эмчилгээ, оношилгоог хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Архаг хепатит С вирусийн халдварыг эмчлэх өндөр технологийн үр дүнтэй эмийг өөрийн орны эмийн бүртгэлд түргэн шуурхай бүртгэн авч, улмаар нэлээд хөнгөлөлттэй үнээр авч эхэлсэн нь чухал ач холбогдолтой алхам болсныг сайшаан хэлмээр байна. Монгол Улс дэлхийн анагаах ухааны энэхүү ололт амжилтыг хамгийн түрүүнд хүртэж байгаа улс орнуудын нэг билээ. Монгол Улс элэгний өвчинтэй тэмцэж буй төрийн бодлого, арга хэмжээ, олж буй үр дүнгээрээ дэлхийд загвар орон болох боломжтой. Үүнд Та бүхний энэхүү чуулган багагүй дэмжлэг болно хэмээн найдаж байна.

Цаашид орчин цагийн анагаах ухааны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн элэгний өвчний эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд  сүүлийн үеийн техник технологи, арга аргачлалыг чадамгай ашиглан үр дүнг сайжруулах, анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх,  энэ үйл ажиллагаанд салбар дундын болон иргэний нийгэм, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгаа. Үндэсний хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлснээр бидний сэтгэлийг зовоосон В, С вирусын тархалтыг ойрын 5-6 жилд нэлээд бууруулах боломжтой гэж бодож байна.

Элэг бол хүний биеийн хорыг шүүдэг том лаборатори эрхтэн гэдгийг Та бүхэн сайн мэднэ. Монголчууд элэг, зүрх, бөөр, уушги, дэлүүг 5 цул хэмээн ярьдаг. Энэ таван цулаас хамгийн хурдан нөхөн сэргэдэг эрхтэн бол элэг билээ. Донорын эрүүл элэгний 70 хүртэл хувийг тайрч аваад өвчтөнд шилжүүлэхэд үлдсэн 30 хувь нь үүргээ гүйцэтгэсээр л байдаг. Үүргээ гүйцэтгээд зогсохгүй өөрөө богино хугацаанд өсөж төлжөөд, босоод ирдэг гайхамшигтай эрхтэн юм. Хүний биеийн өөр ямар ч эрхтэн ингэтлээ өсөж төлжиж, хэвэндээ орж чаддаггүй гэсэн. Гар, хөлийг тайрлаа л бол гүйцээ, ургахгүй. Зүрх, бөөрийг тайрах ч арга байхгүй, тэд өсөж ургадаггүй. Элэг бол үнэхээр сайн эрхтэн мөн. Тиймээс элгээ хайрлая, хүмүүс ээ, сайн эрхтнээ сайтар судалъя, эрдэмтэн, мэргэд ээ.

Олон улсын хэмжээний энэхүү чуулганд оролцож буй Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

 

Төрийн ордон, Улаанбаатар хот

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

kkkk 2017-06-16 124.158.126.145

Za ene asuudal yah ve Ugaasaa tanitai tanigui bolno Harin ter Battulgaa holduulj hergiig ni taslaach ee Shudraga l bail da ta odoo

Эрүүл мэнддээ анхаарцгаая 2017-06-16 202.9.41.173

Монголчууд эрүүл мэнддээ хайнга ханддаг өөрийнхөө төрсөн биед хүний юм шиг ханддагаас маш их олон өвчин туссанаа мэддэггүй явсаар хүндрүүлдэгээ болих хэрэгтэй Эрүүл мэндээ хайралцгааяа хүмүүсээ

Зочин 2017-06-16 66.181.179.249

МАНы халуун ханзан дээр 8 жил хэхэрч хэвтсэн хазгар тарвага чинь Ми овогтод ачийг нь хариулж байгаа юм

Зочин 2017-06-16 124.158.79.169

МАН-д МӨНГӨТЭЙ-д ҮЙЛЧИЛДЭГ ФЕОДАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ

Зочин 2017-06-16 66.181.179.249

Пастор хазгар тарвага Рио дутчихвал яанам бэ