Турк-Сирийн хилийн дагуу хана барьж дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Турк-Сирийн хилийн дагуу хана барьж дуусгалаа

УИХ-д шинээр сонгогдсон АН-ын гишүүд өнөөдөр 15.00 цагт Төрийн ордонд цугларч хуралдахаар болсон байна.

Турк улс Сиритэй хиллэх хилийн дагуу бетонон ханыг барьж дуусгасан байна. 700 километр үргэлжлэх энэ хана Турк руу орж ирэх алан хядагчдыг зогсоож чадна хэмээн Туркийн Батлан хамгаалахын сайд Фикри Ышик өчигдөр /2017.06.15/ парламентын гишүүддээ мэдээлжээ.

Мөн түүний хэлснээр дараагийн ханыг барих ажил эхэлсэн бөгөөд энэ удаад Ирантай хиллэх хилийн дагуу барих юм.

Ханыг гэрэлтүүлэг, гаднын биетийг мэдрэгч болон хяналтын камераар тохижуулсан байна.

Турк нь зүүн талаараа Гүрж, Армян, Азербайжан, Ирантай, өмнөд талаараа Ирак, Сиритэй, баруун талаараа Грек, Болгартай хиллэдэг.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж