“Говь”-ийн үйлдвэрт үзлэг хийж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Говь”-ийн үйлдвэрт үзлэг хийж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

“Говь”-ийн үйлдвэрт үзлэг хийж байна

АНУ-ын Конгрессийн Төлөөалөгчдийн танхим ерөнхийлөгч Барак Обамагийн эхлүүлсэн эрүүлийг хамгаалах салбарын шинэчлэлийг зогсоохын төлөө санал өглөө.

Улсад жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг  “Говь” компанийн агуулах, үйлдвэрийн дээвэр  галд өртөж, нийслэлийн Онцгой байдлын газрын 250 гал сөнөөгч, аврагч 17 цагийн турш тасралтгүй ажиллан, өчигдөр /2017.06.15/ 16.00 цагийн орчимд галыг бүрэн унтраасан билээ. Зөвхөн үйлдвэрийн дээвэр шатсан ч, барилгын дотор талд ус нэвтэрсэн. Тиймээс өчигдөр хэргийн газрын үзлэгийг хийх боломжгүй байсныг Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн Цагдаагийн I хэлтсийн дарга С.Хүрэлбаатар  мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2017.06.16/ 08.30цагт  С.Хүрэлбаатар даргаар ахлуулсан ХУД-ийн  цагдаа, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нийт 40 хүний баг галд өртсөн “Говь” үйлдвэрийн агуулах, үйлдвэрт хэргийн газар үзлэг хийж эхэлжээ. “Объектын хэмжээ том учир хэргийн газрын үзлэг тийм амархан дуусахгүй. Одоо ч үргэлжилж байна.  Хохирлын хэмжээ, гал гарсан шалтгааныг тогтоохын тулд нарийн үзлэг, шинжилгээг хийх шаардлагатай. Тиймээс одоогоор гал юунаас гарсан, хэдэн төгрөгийн хохирол “Говь”  компанид учирсан зэргийг мэдээлэх боломжгүй. Үзлэг дууссаны дараа тодорхой мэдээллийг өгье” хэмээн ХУД-ийн Цагдаагийн I хэлтсийн дарга С.Хүрэлбаатар хэлэв.

“Говь” компанийн хувьцааны ханш өчигдөр 15 хувиар буурсан ч, өнөөдөр өсчээ

“Говь” компанийн үйлдвэрт гал гарсан мэдээлэлтэй холбоотойгоор тус компанийн хувьцаа өчигдөр /2017.06.15/ 14.96 хувиар буураад байсан. Харин Хөрөнгийн Биржийн өнөөдрийн арилжаагаар  яг одоо 14.94 хувийн өсөлттэй арилжаалагдаж байна.

Өнөөдөр I ангилалд 3 компанийн нийт 2,266 ширхэг хувьцаа 11,457,962 төгрөгөөр арилжигджээ

“Говь” компани хандивын данс нээгээгүй болохоо мэдэгдлээ

Тус компанийн нэрийг барин хандивын данс нээж, иргэдийг залилан мэхлэх үйлдэл гарахаас урьтаж “Говь” компани сэрэмжлүүлэг гаргажээ. Одоогоор уг үйлдвэрт хэчнээн төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдоогүй ч, галд өртсөн объект нь “Монгол даатгал” компанийн даатгалд хамрагдсан байсан тухай зарим эх сурвалж мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-16 202.179.24.113

Дээвэр л шатсан гэх юм Ганц нэг муу байшингийн дээврийг унрааж чадахгуй 12 цаг болсон хэрэг үү

Зочин 2017-06-16 122.201.31.160

Kkkk zvgeer zoxion baiguulalttai nogoo dorjzodowiig bariwchlax ajillagaand xvmvvsiin anxaaraliig oor tiish xanduulax gesen arga gedegiig meddeggvi yumuu oilgomjtoi l bsn deeweriin xar tsaas bol neftiin toroliin bvteegdexvvn neftiin toroliin galiig usaar untraadaggvi xoosoor untraadagiig ontsgoigiixon baitigai jiriin xvmvvs meddeg shv de

Зочин 2017-06-16 202.9.40.28

Яадгийн хандивын данс нээхэд Цугласан мөнгийг өгвөл та нар авахгүй гэх үү Говь будаа болж Буян томрох нээ дээ Нээрээ ямар ваанжил билээ даргын үед би хувьцаа авсан ч надад зуун төгрөг ч өгөөгүй Хульх юм билээ

zochin 2017-06-16 103.194.176.101

yun handiv be zugeer bai ard tumen min yasabn bayan boloo be nooluuran tsamtsaa yamar undur uneer avdag bilee deer edelgee n yamr bilee neg l uliral umsdug hereggyi yumand sanaa zovoh yum hiijh ajil biahgyi bn auu GOVI ezed n yamar bayan humuus bilee HAAN BANK ter chigtee bga geed bodood deer daatgal gej zunduu yum naaduulchin AVNA ter huuchin hachin aguulahaa ih l undur uneer daatguulsan bga daa ter daatgal kompani n harin balar baih daa

Zochin 2017-06-16 202.21.120.222

Ontsgoi bdaliig muulaad yahaw de ulsiin gargaj ogson tosov mongo hangamjaar ajillaj bga sh GoBi company udirdlaga bolon alban tushaaltan nar uneheer hariutslaggui gedeg ni ilt haragdaj bna Gobi oorsdiin zahiral bolon ajiltanguud deeree arga hemjee aw da ichmeer yum

Зочин 2017-06-16 43.242.243.54

Дарга нар сонгуулиар тарж алга болсоны гай шүү дээ Хотын захирагч Су Батболд сонгуульдах хэрэг байна уу Ажлаа хийгээчээ Хотын ажлын байр эзэнгүйдэж хариуцлага алдсан жишээ Говь үйлдвэр боллоо Су Батболдыг эртхэн огцоруулахгүй бол хотод энд тэнд гарсан ноцтой асуудалаас болж олон хүн бухимдах нь байна шүү

Зочин 2017-06-16 66.181.164.151

танай сайт үнэн утгаа алджээ хогийн саванд жихцэн цааснаас юм уншиж байгаа юм шиг л байна ямарч эмх цэгц алга нуухын авах гэж байгаад нүдийн сохлоод хаяцийн бишүү өмнөх чинь арай дээр байсан

Зочин 2017-06-16 202.131.248.90

Манайхан ОБЕГ учиргүй сайн ажилласан гэж бичээд байх юм Яг үнэндээ анх 20 45-д дөнгөж утаа гарч байхад дуудлага өгөхөд шатгүй машинууд ирээд арга хэмжээ авч чадахгүй байсаар галыг нь тараасан шүү дээ Дотор байгаа тоног төхөөрөмжүүдийг усанд авахуулсан байдлыг авч үзвэл ихэнх нь ажиллахгүй байх магадлалтай Миний бодлоор галынхан илүү шуурхай ажиллаад түргэн унтраах боломжтой байсан арван хэдэн цаг шатна гэдэг их хугацаа шүү

Зочин 2017-06-16 202.9.40.28

Бөөн сүр үзүүлсэн Шатаг гэж байгаа юм шиг хэдэн гал сөнөөгч гарууд 3 цахилгаан станцын цайны газарт хушуур эргүүлээд зогсож байсан Гэтэл тэнд өчнөөн өмч хөрөнгө шатаж байдаг Гал гарахад шууд гол газар руу ус биш хөөс цацах ёстой байсан Бараг 2 өдөр өнгөрч байхад хальт утаа өнөөдөр гараад л байна лээ Сүүлийн үед өчнөөн зах үйлдвэр байшин барилга шатав Ойн түймэр газар авсан Бээжин хавны шээээснүүд бөөөс мэт үржчихээд одоо жинхэнэ хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байж болзошгүй тагнуулынхан хараандаа авах хэрэгтэй Санаатайгаар шатаасан байхаа

иргэн 2017-06-16 27.123.214.125

ганц тэжээдэг үйлдвэрээ осолд оруулчихвал хэцүүдэнэ шүү Гайгүй байгаадаа ийм газруудад хүн бүр санаа тавьж байх хэрэгтэй дээ Тэгэж байж бид олигтой явах болно Нэг хүний юм сүдэхэд нийтийн амьдралд нөлөөлдгийг хүн бүр бодож хандаж хамгаалж байгаасай олон түмэн минь ээ

zochin 2017-06-16 103.194.176.101

yag shdee bidniig yaj tejesen yum bitgii ablair za\n

Zochin 2017-06-16 124.158.104.35

Ter ni zub sh dee Deever ni shataad uldsen ni giagui bol sain bn Bid buhen aij l blaa shuu Mash haramsaltai gehdee harinch olnii buyn ONtsgoi baidliin achaar mash gaigui uldsen Tsaashid ushuu sain anhaarah heregtei \n