АНУ Катарт F-15 сөнөөгч онгоц нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

АНУ Катарт F-15 сөнөөгч онгоц нийлүүлнэ

Хараа бага хурдын нэг түрүү, Сэлэнгийн бүсийн нэг айргийн эзэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Н.Алдарын бор хээр даага тэргүүтэй хурдан эрлийз насны морьд хэдхэн хормын өмнө барианд орлоо.

АНУ, Катар хоёр 12 тэрбум ам.долларын зэвсгийн наймааны гэрээнд Вашингтон хотноо гарын үсэг зурлаа. Гэрээний дагуу АНУ Катарт энэ мөнгөөр тийрэлтэт хөдөлгүүртэй F-15 сөнөөгч онгоцуудыг нийлүүлэх юм.

Катар нь хөрш болон Ойрхи Дорнодын бусад улсуудтай зөрчилдөөнтэй байгаа. Катарын терроризмыг дэмжсэн, санхүүжүүлсэн, алан хядагчдыг орогнуулсан хэмээн буруутгаж хэд хэдэн улс, тухайлбал, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Бахрейн зэрэг улсууд дипломат харилцаагаа таслаад байгаа юм. Гэхдээ Катар энэ бүхнийг үгүйсгэж байгаа. Дипломат харилцаагаа тасалсан хөрш орнууд нь Катартай харилцах хуурай, усан, агаарын гээд бүхий л харилцаагаа зогсоосон.

Катар нь өөрсдийн иргэдийг суллуулахын тулд исламын хэт даврагч бүлэглэлд нэг тэрбум ам.доллар төлснөөс үүдэн ийм зөрчилд хүрсэн. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Персийн булангийн орнуудад Катарын эсрэг бойкотоо зөөллөхийг уриалж, энэ үйлдэл нь Исламын улс бүлэглэл, мөн хэт даврагч үзэлтэй бусад зэвсэгт бүлэглэлтэй хийх тэмцэлд тус болохгүй хэмээн мэдэгдсэн юм.

Мөн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр /2017.06.15/ Саудын Араб болон Бахрейны хаад, бас Катарын Эмиртэй утсаар ярилцаж үүсээд байгаа нөхцөл байдлыг намжаахыг ятгажээ.

Ойрхи Дорнод АНУ-ын хамгийн том цэргийн баак Катарт байрладаг. Энд 10 мянган орчим америк цэрэг бий. Энэ бааз нь АНУ-ын толгойлдог эвслийн Исламын улс бүлэглэлтэй хийх тэмцэлд чухал үүрэгтэй.

Катартай хийсэн зэвсгийн наймаа нь Трамп Ерөнхийлөгч болсноос хойш Ойрхи Дорнодын орнуудтай хийж байгаа хоёр дахь наймаа. Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабт айлчлах үеэрээ 110 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсгийн наймааны гэрээг үзэглэсэн нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болсон.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж