Наадмаар 810 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгоно

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Наадмаар 810 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгоно

Нигер мөрний цутгалангийн Огогбе хотод уг хэрэг гарсан байв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба хамтран энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хяналт шалгалт хийх талаар өнөөдөр /2017.06.16/ мэдээлэл хийлээ.

Баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110 зөвшөөрөл олгох бол Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрлийг зөвшөөрөгдсөн цэгт олгох гэнэ. Худалдааны цэгүүд нь хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, айраг, зайрмаг, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлнэ.

Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг зургадугаар сарын 16-27-ны өдрийн хооронд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авах бөгөөд 28-29-ний өдрүүдэд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэнэ.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Хуушуурын бүх цэгүүдээс махны дээж авах явуулын лаборатори ажиллана. Мөн Хүй долоо худагт үйлчилгээ үзүүлэх бүх аж ахуй нэгж, иргэд бүгд наадмын комиссоос олгосон жигд хувцастай үйлчилнэ. Ногоон малгай, цамцтай үйлчилгээ үзүүлнэ. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллах 500 гаруй аж ахуй нэгж бүгд улаан малгай, цагаан цамцаар ижилсэнэ” гэлээ.

Худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг иргэд, аж ахуйн нэгжид олгох бол хуушуур зарах зөвшөөрлийг иргэдэд олгохгүй, зөвхөн аж ахуй нэгж байгууллагуудад олгох юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж