Пхеньян худал хэлсэн гэж суллагдсан оюутны аав үзэж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Пхеньян худал хэлсэн гэж суллагдсан оюутны аав үзэж байна

Пхеньян худал хэлсэн гэж суллагдсан оюутны аав үзэж байна

Хойд Солонгост ял эдэлж байгаа суллагдсан америк оюутан Отто Уормбирийн аав хүү нь комд орсон гэдэгт итгэхгүй байгаа сэтгүүлчдэд ярьжээ.

Отто Уормбир нь 2016 оны нэгдүгээр сард Хойд Солонгост жуулчны журмаар очсон бөгөөд буцах өдрөө зочид буудлынхаа хананд байсан ухуулах хуудсыг хуулж авсаныхаа төлөө баривчлагдсан. Хойд Солонгос түүнд “улс оронд дайсагнасан үйлдэл гаргасан” гэж үзэн яллаж, 15 жил хөдөлмөрийн лагерьт ажиллах ял оноосон юм. 

Отто Уормбирийг суллаж байгаагаа Хойд Солонгос энэ сарын 13-ны өдөр зарласан бөгөөд тэр өдөртөө комд орж ухаангүй болсон Оттог АНУ-ын цэргийн онгоцоор эх оронд авчирсан юм. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард шүүхээс ял авсны дараа Отто Уормбирийн биеийн байдал муудаж, түүнд ботулизм гэсэн онош тавьжээ. Нойрсуулах эм ууснаас комд орсон гэж Хойд Солонгосын тал мэдэгдсэн ч ар гэрийнхэн нь хүүтэй харгис хандаж байсан учраас ийм байдал орсон гэж сэжиглэж байгаа ажээ.

“Хойд Солонгосын дэглэмийг хүн бүр жигшдэг. Тэр бол харгис дэглэм. Хойдуудын ярьсан бүхэнд итгэхгүй байна. Хойдууд биднийг 18 сар худал мэдээлэл өгч хуурсан. Бидэнд бодитой мэдээлэл өгөөгүй” хэмээн Оттогийн аав Фред Уормбир хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.

Хүүг нь сулласан Хойдуудын жинхэнэ шалтгааныг бид хэзээ ч мэдэхгүй байх тэр хэлжээ. Хойд Солонгост АНУ-ын харъяат дөрвөн иргэн баривчлагдаад байсан бөгөөд Төрийн Департамент иргэдээ суллаж авахаар хэцүү яриа хэлцээ хийж ирсэнийг Фред Уормбир онцолсон байна. Отто Уормбир суллагдсанаар дахин гурван иргэн үлдээд байгаа юм.

Отто Уормбир

Нутагтаа буцаж ирсэн оюутны эрүүл мэндийн талаар тодорхой мэдээлэл цацагдахгүй байгаа ч Оттогийн хэвтэж байгаа эмнэлгийн эмч нар “сэтгэхүйн хүнд төрлийн гэмтэл” гэсэн оноцш тавьжээ.

Виржинийн их сургуулийн оюутан 22 настай Отто Уормбир 2016 оны нэгдүгээр сард Хойд Солонгост саатуулагдсан. Энэ талаар Хойд Солонгосын албан мэдээнд “аялагч дайсагнасан үйлдэл” гаргасан хэмээн мэдээлсэн. Шүүх хурал 2016 оны гуравдугаар сард болж түүнд 15 жил хөдөлмөрийн лагерьт ажиллуулах шийтгэл ногдуулсан юм.

Энэ оны хоёрдугаар сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр Уормбир зочид буудлын хананд өлгөөтэй байсан ухуулгын хуудсыг хуулж хаяснаа хүлээн зөвшөөрч энэ үйлдэл нь Хойд Солонгосын ард түмэнд хохирол учруулах зорилготой байсан хэмээн мэдэгдсэн. Мөн ухуулгын хуудсыг өөрийн мөргөл үйлддэг сүмийнхний хүсэлтээр хуулж авсан, ийм ухуулах хуудас авчирбал 10 мянган ам.долларын үнэтэй хэрэглэж байсан машинаар солихоор тохирсон гэж энэ мэдээллийнхээ үеэр Уормбир бас хэлжээ. 

Иймэрхүү хэвлэлийн бага хурлыг Хойд Солонгос тогтмол хийж, саатуулагдсан гадаадын иргэд тус улсын эсрэг гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрдөг ч энэ нь үнэн сэтгэлээсээ эсэхэд нь олон хүн эргэлздэг.

А.ТУЛГА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж