ОХУ дэд бүтэц, Хятад махны салбарт хамтрах сонирхол байна | News.MN

ОХУ дэд бүтэц, Хятад махны салбарт хамтрах сонирхол байна

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

ОХУ дэд бүтэц, Хятад махны салбарт хамтрах сонирхол байна

Феррари компани Энзогийн шинэчилсэн загварыг 2012 оны сүүлчээр танилцуулна гэж мэдэгдэв.

Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
 

Тус чуулганд гурван улсын бүс нутгийн худалдаа аж, үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн 200 гаруй төлөөлөл оролцон, худалдаа, хамтын ажиллагааны хэрэгцээ, боломжуудыг хэлэлцэж байгаа юм.
 

Мөн гурван улсын танхимуудын сайн туршлага, оролцооны талаар санал солилцож, хамтын ажиллагааны нэгдсэн ойлголтод хүрлээ. Тухайлбал, ОХУ-ын Томск хот хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цахилгаан станц, дэд бүтэц, үйлдвэрлэлийн төсөлд, Красноярск хязгаар хөрөнгө оруулалтын таатай нөхцөлд газар тариалан, үйлдвэрлэлийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломж байгаагаа мэдэгдлээ. Мөн гурван улсын хамтын ажиллааг 2020 онд өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа.

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Зүүнсүнт хошуу нь аж үйлдвэрийн парк, мах, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах болон хил дамнасан аж үйлдвэр, худалдаа, соёлын хамтын ажиллааг дэмжиж ажиллах боломжтойгоо илэрхийлэв. Харин Эрээн хот нь бүс нутгийн бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тууштай ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсаас жигнэсэн мах, мод, модон бүтээгдэхүүнийг импортлох боломжтойг илэрхийллээ.

Чуулганы үр дүнгийн талаар “Туушин” зочид буудалд өнөөдөр 16.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр төлөвлөж байна. 

Г.ХОРОЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-16 122.201.31.81

Хужааа бол [Хориотой Үг]

Зочин 2017-06-16 122.201.31.81

China is very bad

хэхэ 2017-06-16 66.181.182.134

ОРОСУУДАД ДЭД БҮТЦЭЭ ЯАВЧ ӨГЧ БОЛОХГҮЙ ХЯТАДТАЙ БОЛ МАХНЫ ТАЛ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХАД БУРУУДАХ ЮМ БАЙХГҮЙ УЧИР НЬ МАНАЙ МАХЫГ ӨВӨР МОНГОЛЧУУД Л ИДЭХ БОЛНО

Зочин 2017-06-16 202.9.43.160

СаЙхан мэдээ байна Хоёр хөрштэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь урт хугацааны хөгжил болох нь дамжиггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж