С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал Улсын Дээд шүүхэд өглөөний 09:00 цагт хаалттай эхэлсэн юм. Хэдийгээр шүүх хурал эхэлсэн ч С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг өмгөөлөгчийн хүсэлтээр зургаадугаар сарын 28-ны өглөө 09:00 цагт хийхээр товлож, хойшлуулав. Дашрамд дурдахад, С.Зоригийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25, Т.Чимгээд 24 жилийн ялыг арван хоёрдугаар сард оноосон юм. Шүүх бүрэлдэхүүн тэднийг аюултай гэмт хэрэгтэнд тооцон, бүлэглэн онц аюултай аргаар, шунахайн сэдлээр, захиалгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж үзсэн юм.
Л.Халиу