Европын холбоо роумингийн үйлчилгээг үнэгүй болгов

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Европын холбоо роумингийн үйлчилгээг үнэгүй болгов

Европын холбоо роумингийн үйлчилгээг үнэгүй болгов

Европын холбооны гишүүн орны иргэд өнөөдрөөс роуминг үйлчилгээ үнэгүй хэрэглэх боллоо. Ингэснээр Европын холбооны гишүүн орны иргэд бусад гишүүн оронд явж байхдаа гар утаасаар ярих, мессеж илгээх, интернет дата хэрэглэхдээ өөрийн орны тарифаар тооцогдох болж байгаа юм.

Энэ шийдвэр гар утасны операторуудад ашиггүй байх магадлалтай. Гэхдээ хэрвээ үйлчилгээний тариф нь хямд аль нэг гишүүн орны СИМ картыг байнга ашиглах зэргээр буруу ашиглавал гар утасны операторууд их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах эрхтэй болж байгаа ажээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж