Мэтгэлцээн үзэж, сонголтоо хийе | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мэтгэлцээн үзэж, сонголтоо хийе

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Мэтгэлцээн үзэж, сонголтоо хийе

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн арав хоногийн хугацаанд бид  гурван нэр дэвшигчдийн сайнаас сайныг, муугаас мууг нь олж харав. Мэдээж өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн хувьд өөрсдийн давуу тал, сайн сайхныг, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө олон нийтэд тэр дундаа сонгогчдод таниулах ажлаа энэ 18 хоногийн хугацаанд хангалттай хийх ёстой, энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны хоног цөөхнийг хэлэх үү. Тиймдээ ч нэр дэвшигчид аймаг, сум бүрт хүрч өөрсдийгөө “рекламдах” ажлаа хийж буй. Техник, технологи хөгжсөн энэ цаг үед олон нийтийн сүлжээ гэх рекламны хамгийн том зах зээлийг эергээр, өөрт ашигтайгаар ашиглаж байгаа нэр дэвшигч алга. Бие биенээ муулж, муу сайнаар, халх, хужаа, булчинтай, булчингүйгээр нь өргөмжлөх сурталчилгаа сошиалд л ид  өрнөж байна. Та ч, би ч энэ бүхэнд “өртөж” байгааг хэлэлтгүй биз.

Өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрийг түлхүү таниулдаг байсан бол өнөөдөр хэн нь юу хийж, ямар бодлого дэвшүүлж байгааг мэдэх хүн алга. Харин авгай, хүүхэд, ааш аяг, гарал угсаа гээд гүжирдсэн, гүтгэсэн, бузар булайгаа л ил болгоцгоолоо.

Хэзээнээс л нэр дэвшигчид өрсөлдөгчийнхөө муу, муухай бүхнийг илрүүлэх сонгуулийн сурталчилгааны тактик манайд улиг болсон. Энэ удаагийн сонгуульд ч энэ тактикийг ашигласаар. Гэхдээ бүр илүү, сонгогчдоо залхаан цээрлүүлэх гэсэн мэт цаг минут бүрийг өрсөлдөгчөө намнах эсвэл өрөвдүүлэх тактикт ашиглаж байна. Жирийн нэг малчин сошиалд идэвхтэй байдаггүй ч анзаарах сөхөөгүй байгаа нэр дэвшигчдийн “ПИ-АР”-д энэ бүхнийг анзаараагүй биш, хамгийн ихээр анзаарч байгаа. Сонгууль эхлэх сургаар л “хятадуудыг үзэн ядуулах ажиллагаа, оффшор данс, 60 тэрбумын бичлэг, боловсролтой, боловсролгүй, булчинтай, булчингүй, босоо, эх оронч, урвагч” гээд тавилттай жүжиг одоо ч үргэлжилсээр. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгууль санал хураах өдөр хүртэл энэ бүхэн үргэлжилнэ. Дахин хэлэхэд, тавилттай жүжиг өөр өрнөлтэйгөөр дахин, дахин үргэлжилнэ гэдгийг сонгогч танд дахин сануулах нь илүүц биз.

Өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрийг түлхүү таниулдаг байсан бол өнөөдөр хэн нь юу хийж, ямар бодлого дэвшүүлж байгааг мэдэх хүн алга. Харин авгай, хүүхэд, ааш аяг, гарал угсаа гээд гүжирдсэн, гүтгэсэн, бузар булайгаа л ил болгоцгоолоо.

Сонгогчид энэ олон тавилтат, олон бүлэгтэй жүжгээс илүү өөр зүйл хүсч байгааг нэр дэвшигчдэд дахин нэг сануулъя. Олон нийтийн сүлжээгээр гурван нэр дэвшигчийг мэтгэлцүүлэх хөдөлгөөн сонгууль эхэлсэн өдрөөс л эхэлсэн. Гэвч мэтгэлцээнийг гурван нам өөр өөрсдөд ашигтайгаар улстөржүүлсээр өдийг хүрсэн. Хэн хэн нь боломжтой, боломжгүй гэхээс илүү ядаж нэг удаа мэтгэлцэж, сонгогчидтой хэн нь хэн бэ гэдэг дүгнэлт хийж, сонголтоо зөв хийхэд тус болох учиртай. Тиймдээ ч гурван нэр дэвшигч нэг удаа мэтгэлцэх саналд нэгдээд байгаа. Тэгвэл элдэв гүтгэлэг, доромжлол, дайралтаа түр азнаж, нэр дэвшигчдийнхээ мэтгэлцээнд бэлтгэнэ үү хэмээн хүсэх хүсэлт гурван намын нэр дэвшигчдэд хэлье. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэлсэн бүхэн чинь бус мэтгэлцээнд хэлсэн бүхэн тань сонгогчдод сонголт хийх боломж олгоно.

 

"Болор дуран"-аар шалгав.

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-16

Мэтгэлцээнийг үзлээ Жүжиг тоглов нэг хүний талд илүү үйлчилсэн байна

иргэн 2017-06-16 202.131.226.86

ард түмэн өөр өөрийнхөөрөө л сонголтоо хийх нь зөв байх хэнийг сонгох нь тухайн иргэний л сонголт

Зочин 2017-06-16 202.179.25.231

buh uil yavdliig niited n jujig bolgoj harj bolohgui shuu mongolchuud min jujig uzuul baigaad ar hudargaar eldev horlon suitgeh yum hiih vii hyanuur baih yum shuu

Зочин 2017-06-16 202.179.24.208

нэг мэтгэлцээн болоход баярсогт яллаа гээд бүгдээрээ орилоод бсн тэгээд юу боллоо ёстой ямааны гарз болно

Зочин 2017-06-16 202.179.31.9

60-ТЭРБУМ 60-ТЭРБУМ

Зочин 2017-06-16 60.95.136.111

Mongolchuudaa songuuli ogoh hereggyi shuu

Үгүй ээ 2017-06-16 103.9.90.130

Харин ч өгөөд нэгнийг нь гаргахгүй бол чамайг өгсөн өгөөгүй дахин сонгууль болоод нэг нь угаасаа л гарч таарна Та харин өөрөө бодож байгаад хамгийн гайгүйд нь өгөх хэрэгтэй шүү Дахин төсвийн мөнгө үрээд яахав дээ \n

зочин 2017-06-16 27.123.214.125

заавал гадныхныг дуурайх ямар албатай юм бэ Өөрийнхөөрөө байцгаавал яасан юм Худал үнэн ярих жүжиглэхийг харах хэрэггүй ард түмэн үнэлээд сонгох нь дамжиггүй Ямарч этгэлцээн хэрэггүй сонгохоо бид мэднэ тэртэй тэргүй

Зочин 2017-06-16 66.181.179.249

Танкчин мэтгэлцэхээс айжээ Ха ха ха ха ха

Зочин 2017-06-16 66.181.180.49

ta nar iim asuult asuuna shuu gej asuultnuudaa enhbold bolon ganbaatar nart urdchilj belduulj baigaa um baina lee shuu

Зочин 2017-06-16 66.181.179.249

Мэтгэлцээн дахин хойшилсон гэнэ ээ Танкчин бөх Лим овогт феодал Дон Жонкугийн хүсэлтээр

Зочин 2017-06-16 202.70.46.234

ЭНХБОЛД АРГАГҮЙ САЙН ИДДЭГ ЮМ БАЙНАА ТЭР ОХИНИЙГ НЬ ХАРЛДАА МАЙР ТАРГАЛЦАН

Зочин 2017-06-16 202.21.100.210

2 цагийн мэтгэлзээн сонсоод сонголтоо хийнэ гэж байхгүй дээ Ард түмэн бараг сонголтоо хийчихсэн Харин М Энхболдын даргын хөрөнгө оруулгын мэдээнд байгаа төрд ажилласан хүн яаж ингэж цалингаасаа илүү орлого олсон тухайгаа ард түмэндээ тайлбар өгөх бол харин сонин шүү

Зочин 2017-06-16 202.70.46.234

Энхболд идхээс анги юуч мэдэхгүй [Хориотой Үг] орос сургуулиас хөөгдсөн гэж байгаа бас

Зочин 2017-06-16 66.181.182.231

ЭВДРЭЛЦҮҮЛЖ ЦАГДАА ТАГНУУЛ ШҮҮХЭЭР ХАМГААЛУУЛСАН МАНАН ЮУН ЭВТЭЙ МОНГОЛ ВЭ АРД ТҮМНЭЭ БАЯН ЯДУУГААР ХУВААЖ АВИЛГАЖСАН 60ТЭРБУМНЫНХАН ГАЛЗУУРЧ БАЙГАА

Зочин 2017-06-16 202.70.46.234

Нэр цэвэр ганбаатарт саналаа өгөх хэрэгтэй монголчуудаа

Зочин 2017-06-16 66.181.169.35

Женко энэ сонгууль дуустал мэтгэлцээнд ирэхгүй байхаа Нийт Монголчуудыг доромжлоод л дуусна

Зочин 2017-06-16 202.70.46.234

Орсод сурж байгаад хөөгдсөн амьтан монгол улсын ерөнхийлөгч болох гэжүү арай ч дээ

Энхээ 2017-06-16 203.169.50.136

2 5 тэрбум төгрөг өгье гэхэд татгалзах хүн байх болов уу Тэр Доржзодов гэдэг татгалзсан гэж байгаам даа Амьдралаас арай л хол юм ярихын арай л хол юм яриулахын Баттулга

Ээхнэ 2017-06-16 203.91.115.44

2 5 тэрбум төгрөгийг Доржзодовт өгнө гэж бодоо юу чи хульхин дээр нь цэцэг ургуулна шүү дээ

зочин 2017-06-16 66.181.182.193

мэтгэлцээн олигтой болохгүй шинжтэй байна яагаад гэвэл одоо бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл аль хэдийн нэг талд худалддагсан шинжтэй болсон байна асуулт нэг хүнийг дэмжиж нөгөө 2 ыг нь доошлуулах утга агуулах нь тодорхой бүхэл бүтэн мэргэжилийн баг ажиллаж байгаа байлгүй

зочин 2017-06-16 66.181.182.193

мэтгэлцээнсээд байх юм байхгүй ээ хүн амаараа юу ч гэж худлаа чал чиж чаддаг амьтан шүү дээ нүүрэн дээрээ гөлгийгөөд гэмгүй царайлж байгаад цаанаа юу бодож юу сэдэж байгаа нь мэдэгдэхгүй шүү дээ хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа байдаг юмаа гэж өвөг дээсдэс сургадаг биздээ бодит үйл явдал дээр дүгнэлтээ хийж сонголтоо хийх хэрэгтэй

Зочин 2017-06-16 202.9.42.202

Мэтгэлцээн дээр баттулгын дуу хоолойг сонсож чихэнд чийртэй стресстнээ Ганбаатар нь гонгиноод майлаад ядаргаа Юу л болох болдоо ха хахааа мэдлэг боловсролгүйтэнгүүд яана даа бурж өгөх бхда зугтдаг женко ирэх үү Зориглоол орж онигоотно биз

Зочин 2017-06-16 103.14.36.18

Мэтгэлцээн дээр М Энхболд 60 тэрбумынхаа хэргийн талаар төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон талаараа юу ярихыг сонсоё

zochin 2017-06-16 138.68.93.161

eniig l huleej bnadaa uzeh yumtai hariad yarih yumtai gedeg shig l bolnodoo enkhbold tyrshlagaaraa avaad yavchih bhaadaa uls turd chanagdsan bdlaaraa

Мэтгэлцээний асуултууд 2017-06-16 202.70.40.219

Байдаг л нэг худлаа асуултууд асуувал юун мэтгэлцээн вэ ард түмний мэдэх гээд байгаа хүсээд байгаа зүйлүүдийг л яриул Эз гадаад харилцаа байгаль орчин гэх мэт худлаа асуултууд ерөнхийлөгчид угаасаа хамаа байхгүй УИХ Засгийн газрын ажил

60 terbym unen 2017-06-16 202.21.112.238

xydalch xylgai xiigeed syrsan xun b aa ene Enxbold

Үнэн 2017-06-16 103.11.193.98

Бүх улсын голлох албан тушаалыг зарчихаар юу болох билээ Тушаалыг зарсан авсан хүмүүс нэгэнтэйгээ яаж хариуцлага тооцох билээ Энэ бол сүйрэл Ийм байдлыг санаачилсан эхлүүлсэн хүмүүс яагаад сонгуульд нэр дэвшээд яагаад мэтгэлцээн хийнэ энэ тэр гээд сонин юм яриад байгаа юм бэ Хүмүүсээ бодооч ээ энэ улс мафын гарт орлоошдээ Юун мэтгэлцээн юун сонгууль вэ Энэ бүх сайд нараа шалгаач ээ Бичлэгт байгаа гурван хүн шалгагдахгүй асуудлыг дэлгэсэн хүнийг шалгаад байна гэхээр бид хаана яаж амьдраад байгаа юм бэ БИДНИЙГ СҮЙРЛИЙН ЗАМ РУУ ОРУУЛЧЛАА ХУДАЛДАН АВСАН АЛБАН ТУШААЛААРАА ХҮН ЮУ ХИЙХ ВЭ ШАЛГАХ ХҮН Нь ШАЛГУУЛАХ ХҮНЭЭСЭЭ ХУДАЛДАЖ АВСН БОЛ ЯАХ ВЭ Үнэн гэж байна уу Үзээд л буцаагаад өгье гэсэн Чойномын үг санагдаж байна

Зочин 2017-06-16 43.242.242.224

М Энхболд гэдэг олигарх илчлэгдээд нүдний булай болж байна даа зайлуул Илчилж байгаа тал нь бас цавчааны мангасууд аа Хэлэх ч үг алга

Зочин 2017-06-16 43.242.243.253

Jenko soongotood yu yaridiin Bosoo ganbaa poptood yu chalchihiin be Enhboldtoi oirhon metgelzeh hvn algoo

Зочин 2017-06-16 202.21.98.138

metgeltseenees omno enkold dorjzodov 2iig tv uudeer shuud metgeltsuulie tegj bj metgeltsuulie gemt heregt hiichiheed eronhiilogch bolno geed ulairaad bgaa huniig demjij bga man namiinhan tailbar heleechee

zochin 2017-06-16 68.174.162.130

Enkhbold bol garshsan hudalch hulgaich luivarchin Nuur ni yagaarah ch ugui hudlaa yarina

Энхээ 2017-06-16 203.169.50.136

2 5 тэрбум төгрөг өгье гэхэд татгалзах хүн байх болов уу Тэр Доржзодов гэдэг татгалзсан гэж байгаам даа Амьдралаас арай л хол юм ярихын арай л хол юм яриулахын Баттулга\n

Манайд мэтгэлцээн жинхэнэ утгаараа хэзээ ч явагдаж байгаагүй 2017-06-16 66.181.179.249

Харц ардын хүсэн хүлээсэн асуултыг тавихгүй тавьж байгаа ч үгүй юм Баячууд л асуулт тавина

Зочин 2017-06-16 66.181.160.103

СОНГОЛТ БАЙХГҮЙ ЭЭ УЛСТӨРИЙН ЭРХЭЭ ЭДЭЛЖ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХГҮЙ БАЙХААР ШИЙДСЭН САНАЛЫН ХУУДСАА ОЧИЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО

Зочин 2017-06-16 66.181.179.249

Ашгүй дээ чиний өмнөөс давхар санал өгчихье

Зочин 2017-06-16 112.72.15.202

мэтгэлцээнээс ер нь гол хандлага харагдана шүү энэ боло зөв арга хэмжээ одоо мэтгэлцээнээ хүлээх л үлдлээ та 3-т амжилт

Зочин 2017-06-16 66.181.179.249

Баячуудын "зодоон" ардуудад хүртээлгүй

Зочин 2017-06-16 66.181.160.103

М Энхболд гэдэг олигарх илчлэгдээд нүдний булай болж байна даа зайлуул Илчилж байгаа тал нь бас цавчааны мангасууд аа Хэлэх ч үг алга

zochin 2017-06-16 202.72.242.11

ta nar end margad uahab metgelshen har fiartai fiargvi ard tvmen dor byrnee cohgoltoo hoochihcen bga

Баячууд 2 феодалаа сонго Ардууд Сайнхүү Ганбаатарыгаа сонгоно 2017-06-16 66.181.179.249

Үг хэлээр тархийг нь сорино үйлдлээр нь үйл хэргээр нь гишгэсэн мөрийг нь харж хүний зүрх сэтгэлийг нь таньдаг юм Найз нөхдийг нь шинжиж хүн чанарыг нь таньдаг юм

зочин 2017-06-16 122.201.28.7

шал дэмий дээ худлаа хэдэн бэлдсэн асуултанд хариулсан болоод л өнгөрнө гараад л нөгөө хар PR хийдгээ хийгээд л явна ш дээ эфирт нэг 2 цаг суугаад тэр улсын мөн чанар өөрчлөгдөхгүй ш дээ

Мэтгэлцээнээр сонголт хийнэ гэж байхгүй 2017-06-16 202.9.40.253

Мэтгэлцээнээр юуг ч тодорхойлохгүй Хэн ч сайхан ярьж чадна Мэтгэлцээн ач холбогдолгүй Монгол Улсын сүүлийн 27 жилийн түүхээр нийгэм төрийн ялзралыг дэнсэлж сонголтоо хийнэ Төрийн завхрал жирийн иргэдэд ямар хүнд тусаж байгаагаар сонголтоо хийнэ

Балт 2017-06-16 66.181.188.241

Зөвөө зө Алийн болгон хагаралдуулах гаднын бодлогод автах вэ дээ 60Тэрбум энэ тэр гэж сонгуулиар гаргаж ирж шоудахаа болимоор юм Тэрийг тусдаа сонгуулийн дараа шалгуулаа АН хан Хогийн байна Үнэн ч юм уу худлаа ч юм уу Үнэн бол сонгуулиас урд хангалттай л хугацаа байлаа шд

Зочин 2017-06-16 202.131.7.246

Hevlel medeelel shuuh tsagdaa bugd neg tald uilchleed bhad yarij sanuulahaas oor yah bsan yum be Mergen ard Balt mini

хаха 2017-06-16 202.131.248.198

Нэг коммент хэдээр бичиж байгаа вэ Яаж холбоо барих вэ Туслаач ах аа Сургалтын төлбөрийн мөнгөөрөө архи ууцан ажил хиймээр байна энтр хаха

Зочин 2017-06-16 203.91.115.44

хохь чинь