Владимир Путины анхаарал татсан хариултууд

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Владимир Путины анхаарал татсан хариултууд

Владимир Путины анхаарал татсан хариултууд

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 15 дахь удаагаа иргэдтэйгээ шууд ярилцлаа. Нээлттэй ярилцлага нь иргэдэд төр засгийн ажлыг ойлгуулахад их ач холбогдолтой. Үүний зэрэгцээ төр засаг иргэдэд ямар асуудал тулгамдаж байна вэ гэдгийг мэдэхэд тустай байдаг гэж Владимир Путин онцлов. Энэ удаагийн ярилцлагын голлох сэдэв нь нийгэм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эдийн засгийн хямрал, гадаад бодлого болон Путины хувийн амьдралыг иргэд маш ихэд сонирхжээ.  ОХУ-ын Владимир Путинд хоёр сая гаруй асуулт ирсэн ч тэрбээр 68 асуултанд дөрвөн цагийн хугацаанд хариулт өгч амжсан юм.

  • Оросын эдийн засаг өсч байна

15 дахь удаагийн ярилцлагыг эдийн засгийн асуултаар нээсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оросын эдийн засаг хямралаас гарч, аажим аажмаар өсч байгааг мэдэгдлээ. Тодруулбал, сүүлийн дөрвөн сарын байдлаар ДНБ 0.7 хувиар, түүхий эдийн экспорт 19 хувиар тус тус өсчээ. Мөн Оросын шинэ түүхэнд байгаагүй хэмжээгээ инфляция бага түвшинд буюу 4.2 хувьд хүрсэн гэв. Гэхдээ тус улсад ядуурал хүн амын 13.5 хувийг эзэлж байгаа нь төр засгийн анхаарал хандуулах тулгамдсан асуудал болж байгааг Путин онцлов. Учир нь 1990-ээд онд хүн амын 40 хувь нь ядуу байсан. Энэ үзүүлэлт 2012 онд сайжирч, ядуу хүний тоо эрс буурч байсан ч эргээд нэмэгдэж буйг онцоллоо. Энэ ажлын бүтээмж муу байгаатай холбон тайлбарлав.

  • Хориг дэлхийн зах зээл хүчтэй нөлөөлсөн

ОХУ хүчтэй болмогц АНУ-аас хориг арга хэмжээ авдаг. НҮБ-ын дүгнэлтээр, Орос улс хориг арга хэмжээний улмаас 50-52 тэрбум ам.доллар алдсан. Гэхдээ хориг арга хэмжээ авсан улсууд 100 тэрбум ам.доллар алдав. Учир нь хориг арга хэмжээ оросын эдийн засгаас илүү дэлхийн зах зээл дээрх газрын тос, байгалийн хийн үнэд нөлөөлжээ.

  • АНУ ба Сири

Нээлттэй ярилцлагын гол сэдэв бол гадаад бодлогын асуудал байв. Владимир Путин Орос хэзээ ч Америкийг дайснаа гэж бодож байгаагүй. Учир нь тэд дэлхийн хоёр ч дайнд бидний холбоотон байсан гэв. Мөн хоёр тал харилцаагаа сэргээх сонирхолтой байна. Ядуурлыг бууруулах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхгүй байх асуудалд АНУ болон ОХУ-ын хамтын ажиллагаа маш чухал гэдгийг Путин онцоллоо. Мөн Сирийн асуудлыг энх тайвны замаар шийдэхийг хоёр тал хүсч байна гэв. Харин Сирийн зэвсэгт хүчний чадамж нэмэгдсэний дараагаар Оросын цэргүүд тус улсаас гарах болно гэдгийг мэдэгджээ.

Мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын оролцоо байсан уу гэдэг асуултыг иргэд ихээр тавьсан. Үүнд Путин хариулахдаа тэд ямар ч нотолгоо олж чадаагүй гэв.

  • Хэдхэн хоногийн өмнө Путин хоёрдох зээгийнхээ зулайг үнэрлэжээ

Улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаас гадна ОХУ-ын иргэд ерөнхийлөгчийнхөө хувийн амьдралыг ихэд сонирхжээ. Харин Владимир Путин “Миний охид хэзээ ч улс төрд хутгалдаж байгаагүй. Тэд шинжлэх ухаан, боловсролын салбарт ажиллаж байна. Гэр бүлийн минь бүх гишүүд Москвад энгийн хүний амьдралаар амьдарч байна. Хэдхэн хоногийн өмнө би хоёрдох зээгийнхээ зулайг үнэрлэсэн. Тэд энгийн хүний амьдралаар амьдарч, үе тэнгийнхэнтэйгээ чөлөөтэй харилцаж, тоглож, наадах хэрэгтэй” гэв.

Владимир Путин 2001 оноос эхлэн иргэдтэйгээ энэ мэтчилэн нээлттэй ярилцаж байна. 2004 болон 2012 онд тэрбээр сонгууль болж  буйтай холбогдуулан иргэдтэйгээ нээлттэй ярилцлага хийгээгүй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж