Монголчуудын заавал засах 10 алдаа

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Монголчуудын заавал засах 10 алдаа

Япон улсын томоохон эрдмийн хүрээлэнгүүдийн нэг Корүци Жоишида их сургууль эдгээр өдрүүдэд Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлээр амьсгалж байна.

Хотын соёл нэг хүнээс эхэлдэг. Танаас, надаас, та бидний эргэн тойрон дахь хүн бүрээс орчин үеийн, харилцааны соёлтой, зөв хандлагатай нийгэм бүрддэг.

Харамсалтай нь, монголчуудын хэзээ ч засч чадахгүй байгаа зарим алдаа байдаг. Магадгүй, та ямар нэгэн байдлаар доорх 10 зурагт өгүүлэх алдааг гаргаж байсан бол өнөөдрөөс эхлээд заавал засаарай.


АТМ буюу Бэлэн мөнгөний машинд дугаарлахдаа бид хамгийн их алдаа гаргадаг. Чихэн дээр арын хүний амьсгал сонсогдоод хэцүү шүү.

 

Халаасны хулгай. Ялангуяа нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо аюулгүй, хулгайд эд зүйлсээ алдах вий гэж санаа зовохгүй явна гэдэг бараг мөрөөдөл.

 

Ногоон гэрлийн дүрэм мэдэхгүй. Зам хөндлөн гарахыг уралдаан юм шиг ойлгодог.  Хэн хамгийн хурдан замын цаана гарах вэ? Гэхдээ энэ “уралдаан”-д оролцож байгаа хүмүүс ямар бүдүүлэг харагддаг гээч…

 

Дахиад л дугаарт зогсох соёл. Үнэхээр тэвчээргүй. Дэлгүүрт, нийтийн тээвэрт, банк, эмнэлэг. Ер нь монголчууд “хүлээх”-ийг тэвчдэггүй. Ихэнх газрууд дугаар олгох үйлчилгээтэй болсон ч өөрийнх нь ээлж иртэл бухимдсаар л байдаг.

 

Такси барих гэж байх үед “Хаашаа явах юм” гэж асуудаг жолооч нартай та таардаг л биз дээ. Явах чиглэл өөрийнх нь зам зуурт таарахгүй бол бараг уурлах нь холгүй таныг орхиод давхина. Энэ бол таксины жолоочийн хамгийн бүдүүлэг асуулт. Магадгүй та жолоо барьдаг бол үйлчлүүлэгчээс хэзээ ч битгий ингэж асуугаарай.

 

Рестораны зөөгч, үйлчлэгч. Тэд бүгдээрээ биш ч дундаж зэрэглэлийн ихэнх ресторан, хоолны газрын үйлчлэгч, зөөгч нар ихэвчлэн ууртай, эсвэл хөдлөхөөс залхуу нь хүрсэн байдалтай харагддаг. Цэсэн дээрх олон хоол, зуушнаас “Гарахгүй”, “Байхгүй” гэдэг үг сонсох үйлчлүүлэгчдэд хэзээд таатай байдаггүй.

 

Цай, сүүний дээжээрээ бусдын дээрээс цацал өргөх ёсыг эсэргүүцэгчид олон. Та ингэж цацал өргөдөг үү. Эсвэл машин дээрээ өргүүлж байсан уу. Аль нэг нь гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Машины зогсоол бага. Дээрээс нь соёлгүй жолооч нараараа алдартай манай хот үргэлж ийм асуудалтай тулгардаг.

 

Улаанбаатарыг хогийн савгүй хот гэж хэлэхээргүй болсон. Харин хогоо зориулалтын саванд хийдэггүй хүмүүс хамгийн олонтой хот. Та яг энэ зурган дээрх шиг үйлдэл гаргадаг бол одоо өөрөөсөө ичих хэрэгтэй.

 

Цахилгаан шатны товчтой “ноцолдох” дуртай нь бас л тэвчээргүйтэй холбоотой. Ирэхийн хооронд хэд хэдэн удаа дарж үзнэ. “Дээшээ” явах сумыг дараад, лифт дуудсан байхад “Доошоо” сумыг дахин дахин дарж, сүрийг үзүүлнэ. Олон удаа дарлаа гээд лифт хурдан ирэхгүй гэдгийг одоо болтол ойлгоогүй хүмүүст энэ зургийг зориулъя. Хэзээ, аль товчийг дарж, цахилгаан шат дууддагаа дахин бодоод үзээрэй.

 

Шог зургийг Б.УНДРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж