“Сохо” мебелийн захирал хил давж зугтсан уу? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Сохо” мебелийн захирал хил давж зугтсан уу?

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

“Сохо” мебелийн захирал хил давж зугтсан уу?

УИХ-д шинээр сонгогдсон АН-ын гишүүд өнөөдөр Төрийн ордонд цугларч хуралдахаар болоод байсан юм.

Өнөөдрөөс яг 10 хоногийн өмнө /2017.06.05/ Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өндөр барилга дээрээс нэгэн эмэгтэй хүн үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Уг хэрэг энэ сарын 5-ны орой 17.00 цагийн үед гарсан бөгөөд Нарны хорооллын 22 давхар барилга дээрээс унаж, амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Талийгаач 22 настай Ж гэх эмэгтэй нь тус хороололд амьдардаггүй байсныг гэр бүлийнхэн нь болон тус хорооллын оршин суугчид хэлж байсан юм.

Талийгаач өмнө нь буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Захиралдаа зодуулсан” гэсэн гомдол гаргасан. Тэр гомдлыг нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байгаа бол амиа хорлосон гэх асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байсан.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс тус компанийн захирал Жадамбааг охиныхоо үхэлд буруутгаж байгаа гэсэн мэдээллийг өгч байсан. Тэгвэл “Сохо” мебелийн захирал Жадамбаа үнэхээр Монгол Улсын хил давж зугтсан талаар тодруулахаар тус компанийн менежер рүү залгахад “Энэ хэргийн үнэн зөвийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Бидний зүгээс ямар нэгэн мэдээлэл хийх боломжгүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Харин талийгаачийн ар гэрийнхэн “Тэр хүнийг Монголд байсан эсэхийг мэдэхгүй байна. Өмнө нь уулзаж ч байгаагүй. Одоо талийгаачийн 49 хоног өнгөртөл янз бүрийн мэдээлэл хийхийг хүсэхгүй байна” гэв.

Өмнө нь хэргийн талаар түүний нагац эгч мэдээлэл өгөхдөө “Тэр өдөр талийгаач ахтайгаа Цамбагарав хүртэл хамт явж байгаад 16:30 цагт салсан. Тэгээд л хэдхэн минутын дараа 17 цагийн орчимд тус хорооллын 18 дугаар байрны 22 давхрын цонхноос унаж, амиа алдсан байсан. Эмэгтэй хүн өндөр цонх руу гарахын тулд хөлөөрөө ганцхан жийгээд л унана гэж байхгүй шүү дээ. Бас цүнхээ үүрчихсэн. Хэрвээ хүн амиа хорлохоор үсэрсэн бол тийм байх уу. Орцны камерын бичлэгээс үзэхэд орц руу жигтэйхэн цоглог гүйгээд орж байгаа харагдсан. Бид охиныг тэнд хүн дуудсан ч байж магадгүй гэж бодож байгаа. Энэ бол амиа хорлолт биш” гэсэн юм. Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

А.Сүрэн

"Болор дуран"-аар шалгав.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-15 59.153.113.172

Ар гэрийхэнийг нь дарамтлаад байгаа гэсэн үг үү

Зочин 2017-06-15 202.179.31.242

Тэр үед яарьсан утасны дугаар нь байгаа даа тэрийг нь олооч Орсон гарсан бүх дугааруудаас нь дуудсан хүнийг нь олооч эээээээээээээээээээ

zz 2017-06-15 66.181.188.156

teriigee medej bga shde

Зочин 2017-06-15 203.91.115.39

Сохо мебель ХХК-ний захирал Жадамбааг алж болохгүй Харин түүнийг засаж хөнгөлж тайган болгох хэрэгтэй

Үнэн 2017-06-15 103.11.193.98

Мөнгөөр худалдаж авсан газрын дарга сайд дарга нараар удирдуулсан хүмүүс яаж ажилаа эрх чөлөөтэй хийх юм бэ Хаана асуудал байна тэнд мөнгө олох арга биз дээ Эргээд хэн хяналт тавих юм бэ Бүгд л нэгнийгээ ажлыхаа байрыг худалдаж авсан аа мэдэж байгаа Энэ бол дампуурал өгөршилийн систем бий болсон Шудрага ёс гэж байх аргагүй болсон Мөнгө төлж авсан ажилаар аль болох их мөнгө олхыг л хүснэ Хэн мөнгө төлж чадна тэр хүнд л үйлчилнэ ЭНЭ БОЛ СҮЙРЛИЙН ИРМЭГ \n

иргэн 2017-06-15 202.131.226.86

холбогдох байгууллагууд нь мөнгөтэй хүмүүст үйлчилдэгээ нам дагадагаа больж үнэн мөнийг хурдан олооч дээ

ter tsagdaagaa bariachee 2017-06-15 43.250.126.94

ter urgudul nuudag tsagdaagaa bariachee

shuuh 2017-06-15 43.250.126.94

http updown mn 13373 html Jadambaagiin tuhai dontoi ni dontoi yum baina

Зочин 2017-06-15 66.181.160.103

УХНА ИШИГНИЙ ЗОВЛОНГ ОЙЛГОХГҮЙ гэж үг байдаг Баячууд олигархууд ардын зовлонг хэзээ ч ойлгохгүй шүү дээ

Зочин 2017-06-15 66.181.179.249

Баячуудыг сонгоод байвал ийм юм үргэлжлээд л байна даа