Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Дональд Трампын түүх

АНУ руу хар тамхи нууцаар зөөвөрлөхөөр Мексикийн хилийн ойролцоох газар доогуур хоёр хонгил ухсан байсныг илрүүлжээ.

-Америкийн бизнесмен, тэрбумтан, барилгын магнат бөгөөд буудал, казиногийн томоохон сүлжээний эзэн. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч-

© AP Photo / Andrew Harnik

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн лхагва гаригт 71 настайгаа учирлаа. Тэр өдөр Цагаан ордны  нэлээд тайван байтал Виржиниад конгрессменүүдийг буудсан хэрэг гараад төрсөн өдөргүй хоцров.

Нэгэн этгээд Лхагва гаригийн өглөө Александрия хотын бейсболын талбайд конгрессменүүдийн баг пүрэв гаригт хийх тоглолтынхоо  дасгал сургуулийг төгсгөж байх үеэр тэднийг бууджээ. Конгрессмен Стив Скализ ба өөр хэдэн хүн шархадсан байна.

Нэг л онцгой Трамп

Сүүлийн 100 жилийн доторх ер бусын улстөрчдийн нэг, Бүгд найрмдах намын Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн тушаалд 2017 оны нэгдүгээр сарын 20-нд томилогджээ.

Хачин этгээд гэмээр тэрбумтан, системийн биш улстөрч, албан тушаалын туршлаггүй, “авлигажсан системтэй” тэмцэгч 2016 оны арваннэгдүгээр сарын сонгуулиар экс тэргүүн хатагтай бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга, Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоныг  дуулиантай ялан гарч ирэв.

Шинжээчид ялалтын боломжийг нь 0-35 хувиар үнэлж байсан Трамп ийнхүү өөрийн амьдрал дахь хамгийн ашигтай, хамгийн өргөн цар хүрээтэй наймаагаа сонгогчидтай хийж чадлаа. Түүний 70 нас, түүний тэрбумууд, Трампын эргэн тойрны дуулиан шуугиан Америкийн сонгогчдыг зовоосонгүй. Тэд Трамп л Америкийг дахиад агуу болгож чадна гэж итгэжээ.

© AP Photo / Evan Vucci  Ерөнхийлөгч Дональд Трамп

45 дахь Ерөнхийлөгч Дональд Жон Трамп

Зүүнээс баруун тийш: Фред Трамп, Роберт Трамп, Мэри Энн Маклауд, Блэйн Трамп (Робертын эхнэр асан)  Фото: Ron Galella / WireImage / Getty Images

Дональд Жон Трамп 1946 оны зургадугаар сарын 14-нд Нью- саятан Фред Трампын гэр бүлд төржээ. Эцгийн талаасаа герман  цустай, эхийн шугамаар шотландын гаралтай. ‘Трамп’ гэдэг нэр нь англиар “хөзөр” эсвэл “арга” гэсэн утгатай. Дональд Трамп нэрээрээ бахархаж түүнд аз авчирдаг гэж үздэг.

Дональд Трамп 1959-1964 онуудад Нью-Йоркийн цэргийн академид, 1964-1966 онуудад Фордэмын их сургуульд суралцжээ. Дараа нь Пенсильванийн их сургуулийн дэргэдэх Уортоны бизнесийн их сургуульд шилжин түүнийг эдийн засгийн ухааны бакалаврын зэрэгтэйгээр 1968 онд  дүүргэжээ.

Барилгын бизнес

Тэр 1968 оноос эцгийнхээ компанид (Elizabeth Trump & Son) ажиллах болов. Түүний анхны төслүүдийн нэг нь Цинцинатти (Огайо) хотод босгосон Swifton Village гэх орон сууцны цогцолбор болов. Шинэчлэн сайжруулсных нь дараа компанийн ашиг нь 50 хувиар нэмэгдлээ. Тэрбээр 1971 онд гэр бүлийн компанийн хяналтын багц хувьцааг атгаад компанийн нэрийг Trump Organization болгон Нью-Йоркийн Манхэттенд элитийн үл хөдлөх хөрөнгө ба хотын захиргааны төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Түүний хамгийн алдартай төслүүдийн нэг нь Grand Hyatt (шинэчлэгдээд Commodore) буудал юм. Мөн 58 давхар Trump Tower ба түүнд оффис нь болон хувийн өргөө нь байрладаг. Мөн НҮБ-ын байрны ойролцоо Trump World Tower гэх 72 давхар байр бий. Трампын компани нь Уолл стрит дэх Trump Building цамхгийг шинэчилсэн бөгөөд Trump International Hotel & Tower сүлжээ нь Чикаго, Атланта, Филадельфи, Гонолулу, Шинэ Орлеан, Сөүл, Торонто, Дубай зэрэг хотуудад бий. Трамп эдгээр төслүүдэд хамтран эзэмшигч гэж оролцдог.

Харин 1980-1990-ээд онуудад Трамп дампуурлын эрмэгт ирсэн том асуудалтай тулгарав. Зарим хөрөнгөө зарж байж мөн татварын цоорхойг ашиглаж байж тэр сэргэж чаджээ.

Ер нь бол Трамп биш, Дрампф юм

Дональдын өвөө, немц цагаач овгоо арай дуудлага сайтай болгон өөрчлөөгүй бол Америкийн 45 дахь Ерөнхийлөгчийг  Дрампф нэрээр л дэлхий мэдэх байжээ.

Трампынхан (Дрампф) Америкт 1885 оноос хойш амьдарч байгаа аж. Дональд цэргийн дунд сургууль төгсөөд дараа нь Пенсильванийн их сургуулийн бизнесийн сургуулийг дүүргэжээ. Хожим санхүүгийн салбарын мэргэжлийн болон эдийн засгийн бакалаврын зэрэг хамгаалав. Холливудын од болох гэж хэсэг оролдоод  бүтэлгүйтжээ. Ингээд үл хөдлөх хөрөнгийн салбарт тэргүүлж явсан эцгийнхээ компанид ажиллах болжээ.

1980-аад онуудаас тэр өөрийгөө тоглоомын бизнест туршин Атлантик Сити хотноо хэд хэдэн казино тэдний тоонд отель-казино Trump Plaza Hotel & Casino баTajMahal зэргийг худалдан авчээ. Тэр бүгд нь Tramp Hotels and Casino Resorts сүлжээ юм. Түүнийг 2004 онд Trump Entertainment Resorts Holdings болгожээ. Казиногоос гадна түүнд гольфийн элитийн талбайнууд, гольф амралт, амралтын газрууд бусад орнуудад байдаг. 

Саяхан болтол л Трамп материалын амжилтад хүрэх гэсэн хүмүүст элдэв хичээл  зааж сургаж ирсэн юм. Түүний барианы талбар нь 1960-аад оны сүүлчээр  маш их мөнгө гэгдэх 10 сая доллар байсныг дургүй хүмүүс нь сануулж байдаг. Эцгийнх нь компани тийм үнэлгээтэй байсан юм.

Тэрбумтан биш саятан ч байж магадгүйДональд өвөө

2016 онд Форбес түүний хөрөнгийг 3,7 тэрбумаар үнэлжээ. Баян америкчуудын жагсаалтын 156-д түүнийг оруулсан байв. Харин Трамп 10 тэрбум долларын хөрөнгөтэй гэж мэдэгддэг. Гэтэл санхүүгийн шинжээчид түүнд нь ихээхэн эргэлзээтэй ханддаг ажээ. Түүний компани сүүлийн 10 жилийн дотор дампуурлаа зарлуулах мэдүүлгийг дөрвөн удаа гаргаж байлаа. Дональдыг 2008 оны хямрал ширүүхэн шүргээд гарчээ. Гэсэн хэдий ч тэр өөрийн хөрөнгийг  сонгуулийнхаа гол хөзрийн нэг гэж рекламдаж ирэв. «Би чадсан юм чинь та нар хийж чадна», «Би үнэндээ маш баян хүн» хэмээн Трамп сонгогч нарт итгэн үнэмшүүлэхээр хэлж явлаа.

Дональд өвөө

Трамп гурван удаа гэрлэсэн байв. Тэдний хоёр нь Зүүн Европын эмэгтэйчүүд. Анхны эхнэр Ивонка нь Чехословакаас,  сүүлчийн эхнэр Меланья нь словени эмэгтэй. Хоёр дахь эхнэр нь л америк эмэгтэй байсан гэнэ. Трамп таван хүүхэд (бага нь 10 настай), зургаан ач, зээтэй.

Дональд шиг эхнэр Меланья архи дарс хэрглэдэггүй. Хэзээ ч өөрийн хүрээнээс харьдаггүй. Нөхөр шигээ хамаагүй ярихгүй. Дональдын ер бусын үсний тухай шуугилдаж байхад “Би түүнийг байгаагаар нь хайрладаг” гэж хэлж байлаа.

Трампынхан Trump  Tower цамхагт,  2016 он  Фото: Brendan McDermid / Reuters

Зурагт зүүнээс баруун тийш: дунд хүү Эрик Трамп түүний эхнэр Лара, Дональд ба түүний бага хүү Бэррон, эхнэр Меланья, том хүү Бага-Дональд эхнэр Ванесса ба хоёр хүүхдийн хамт, том охин Иванка түүний нөхөр Жаред, Трампын бага охин Тиффани.

Шоумен ба хөрөнгө оруулагч

Трамп гоо сайхны аж үйлдвэрлэлд хувь нэмэртэй хүн. Эхлээд тэрээр үнэртэн гаргаж байлаа. Анхны үнэртэй усаа өөрийн нэрээр нэрлэсэн байв. Үнэртний дараагийн цуглуулга нь Empire нэртэй.

Трамп 2009 оны намар  Trump Network гэдэг сүлжээний компани байгуулан тураах амин дэм, эм мөн амьдралын эрч нэмэх ундаа нийлүүлэх ажил эрхлэв. Цагийн явцад алдар нэртэй  Amway компанийг ардаа орхино гэж тэр найдаж байгаа.

Тэмдэглэхэд, Дональд «Хорвоогийн мисс» гэдэг гоо үзэсгэлэнгийн уралдааныг үүсгэн байгуулсан хүн бөгөөд олон жилийн турш «Америкийн мисс» үндэсний тэмцээнд оролцох бүсгүйчүүдийг өөрөө сонгож иржээ.

Залуудаа тэр бизнесийг сонгосон ч гэсэн Трамп урлагт өөрийгөө оруулж чаджээ. «Гэртээ ганцаараа-2: Нью-Йоркт алдагдсан хүн», «Асрагч», «Беверли-Хиллзийн жонон», «Манай амьдралын өдрүүд» зэрэг телевизийн олон ангит болон уран сайхны кинонуудад инээдмийн дүрд тоглосон мөн «Дүрсгүй эр» киноны дүрийг бүтээсний төлөө хоёр удаа «Эмми» шагналд нэр нь дэвшиж байлаа.  2007 онд теле шоуд оролцсоныхоо төлөө Холливудын алдартнуудын гудамжинд Дональд өөрийн одыг авчээ.

Трамп ток-шоу ба бусад телевизийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцдог. NBC  сувгаар «Нэр дэвшигч» гэдэг түүний шоу нь 2003 онд алдартай болсон бөгөөд Дональд түүний продюсер ба хөтлөгчийн үүргийг гүйцэтгэсэн юм. Трампын компаниудын нэгд нь топ-менежер болох хүнийг шалгаруулсан тоглоом байсан юм. Шоу гараагаа эхлэхэд Трамп үзэгдсэнийхээ төлөө 50 мянган доллар  авч байсан бол нэвтрүүлэг нь амжилттай болоод ирэх үед түүнд гурван сая долларын шагнал өгч байжээ. Тэр түүнийг телевиз дэх хамгийн өндөр хөлстэй хүн болгосон юм.

Ер нь бол Трамп өөрийн амьдралын хэв жаяг, дуулиан шуугианаас ичиж зовдоггүй. Тийм зүйлийг нэг ёсны реклам гэж үздэг талдаа.

Сонгуулийн өмнөхөн Британийн телевизийн ВВС компанийн сурвалжлагч нар АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын хөгжмийн мэдрэмжийг  түүний номууд ба ярьж байснаас нь үндэслэн судлаад гаргажээ. Цагаан ордны шинэ эзэн болох хүний хөгжмийн мэдрэмж нь  өөр шиг нь ер бусын гэж тэд тэмдэглэв.

Британийн сэтгүүлчид, Трампын сургуулийн үеэ дурссанаас иш татжээ. “Би хоёрдугаар ангид байхдаа, хөгжмийн багшаа цохиод авсан. Хөгжмийг сайн мэдэхгүй юм шиг л санагдсан. Бахархаад байхаар зүйл биш. Харин би багаасаа л өөрийн үзлээ хатуухан хамгаалж сурсан юм” гэж тэр дурссан байв.

‘Фрэнк Синатра, Тони Беннетт, Элтон Жон нарыг үргэлж л таашаалтайгаар сонсдог. Бас Эминемын том фанат. Регги миний сэтгэлийн дарамтыг тайлж тайвшруулдаг. Трамп цамхагт (Trump Tower нь Нью-Иоркийн Манхэттенд байрладаг) бидний сонсоогүй хөгжим ч ховордоо. Moon River дуунаас эхлээд л Рахманиновын төгөлдөр хуурын концерт хүртэл сонсогдож байлаа” гэж тэр өгүүлжээ.

‘Нэгэн удаа миний “Хорвоогийн мисс” шоуны ажилтан хэнд ч танигдаагүй байсан нэгэн бүсгүйн тухай ярьсан юм. Түүнийг Леди Гага гэж дууддаг байв. Бид түүний дэлхий даяар цацагддаг байсан шоуныхаа төгсгөлд оруулсан юм. Тэр надад таалагдсан, маргааш нь бүгд л түүнийг ямар сайн байсныг яриад л байлаа. Хад чулуу шиг хатуу, зөгнөлийн хүн дээ. Би тэр бүсгүйн амжилтаар бахархдаг. Учир нь би түүнийг гарч ирэхэд тусалсан гэж боддог”.

Домогт Beatles хамтлагийн гоцлогч Пол Маккартнийн талаар Трамп сэтгэл дундуур байв. “Түүний эхнэр хорт хавдраар өнгөрч байхад тэр Хизер Миллзтай гэрлэж байдаг. Бас гэрлэлтийн гэрээ хийгээгүй юм даг. Гурван жилийн дотор тэр түүнийг нервийг барах шиг л болоод дараа нь мөлжөөд хаясан” гэж тэрбумтан харамсангуйгаар ярьсан байна.

Гэхдээ хөгжим бол Трампын гол шохоорхол нь биш. “Эд зүйлийг шинээр харж ямар нэгэн уран бүтээлийн шийдийг олохын тулд зарим хүмүүст хөгжим сонсох хэрэгтэй. Ийм тохиолдолд хөгжмөөс илүүтэйгээр гольф тоглох нь надад тусалдаг” гэж тэр хэлсэн байв.

Трамп зохиолч Ардчилагч эсвэл бүгд найрамдагч

Дональд Трамп арван тав орчим номыг зохиосон байв. Голчлон ажил хэргийн ухааны ном юм. ‘Наймааны гэрээ байгуулах урлаг’ (1987); ‘Хэрхэн баян болох вэ’ (2004); ‘Оргилд хүрсэн зам” (2004); ‘Трамп хэзээ ч бууж өгдөггүй: өөрийн том асуудлаа би хэрхэн амжилт болгов’ (2008) номууд нь сонирхолтой.

Ардчилагч эсвэл бүгд найрамдагч

Трампын улс төрийн эрмэлзэл нь түүний талынхан дунд өнөөдөр ч гайхал төрүүлдэг. Тэрбээр далаад оны сүүлч наяад оны эхээр бүгд найрамдахчуудыг дэмжин Ерөнхийлөгч Рональд Рейганыг дэмжиж ирэв.

1999 онд Трамп Шинэчлэлийн намд орон Ерөнхийлөгчийн сонгуулийн праймеризид оролцон хоёр мужид ялж үзжээ. Гэвч тэрбээр 2001 онд Шинэчлэлийн намыг орхин Ардчилсан намд орлоо. 2008 онд дахиад бүгд найрамдахчуудыг дэмжээд сүүлд нь бие даагч болов. Хэсэг хугацааны дараа БНН-ын талд бүртгүүлжээ.

Тэр сонгуулийн талаар байнга бодож ирсэн гэдэг.

Трамп сонгуулийн өрсөлдөөнд цойлов

Америкийн тэрбумтан ДональдТрамп өнгөрсөн хавраас Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дундаас цойлон гарч тэднийг тэргүүлж эхэлсэн юм. Тухайн цагтаа The Washington Post сонин АВС телевизийн хамтран явуулсан шинэ санал асуулгын дүн өгүүлсэн байлаа.

Сануулахад, өнгөрсөн кампаниар ноён Трамп сенатор Маккейныг хатуухан шүүмжлэн ялгарсан юм. Тухайлбал, тэрээр Маккейны гавъяаг үгүйсгэн олзлогдож байснаараа Вьетнамын дайны баатар гэгдэхээс бус өөр тодорсон зүйлгүй гэжээ. Трамп ингэж хэлснийхээ төлөө Маккейнаас уучлалт гуйхгүй гэсэн. Түүний хэллэгийг хэвлэл өргөнөөр нийтлэн олон нийтийн хүчтэй сэтгэгдлийг гаргаж ирэв.

Дональд Трампын онцгой мэдэгдлүүдийн нэг нь Сноуденийг шилжүүлэн авах талаар Оростой тохиролцож чадна гэдэг болов. Гэр бүл нь түүнийг нэрээ дэвшүүлэхийг дэмжсэн учраас тэр сонгуульд өрсөлдсөн гэж Трамп ярьсан байгаа.

БНН-ын праймеризаар түүний төлөө 14 сая намыг дэмжигчид нь санал өгсөн байв.

© AFP 2017 / Brendan Smialowski  Ерөнхийлөгч  Дональд Трамп. 18.05.2017

 

…The Guardian сонин ДональдТрампыг «Америкийн шүтээний амьтан», харанхуй бүдүүлэг, арьсны өнгөөр гадуурхах, муу зуршил, ухаанаар биш мангар маягаар мөнгө олдог гэх мэтийн муу муухай зэргийн  «АНУ-ын квинтэссенци буюу хар хүчний загвар»  гэж нэрлэв. Гэхдээ сүлжээний хэрэглэгчдийн амьд сэтгэгдэл нь сонгогч нар Трампыг сонирхож буйг харуулж ирлээ. Түүний сонин хэвлэлтэй хийж байгаа дайн одоо ч үргэлжилж, Ерөнхийлөгчийн чансаанд нь сөрөгөөр нөлөөлж байна.

Үндсэрхэг, сексист, бага зэргийн арьсны өнгөөр ялгаварлах үзэлтэн

«Би томоос том ханыг өмнөд хилийнхээ дагуу босгоод түүнийг үнийг Мексикээр төлүүлнэ» гэж ерөнхийлөгчид  нэр дэвшигч амлан, зочлохоор ирээд буцахаа мартдаг хөршүүддээ дургүй америкчуудын сэтгэл дээр тоглох гэж оролдон ихээхэн санал татаж чадсан.

«Харуудтай би ямагт сайн харьцаатай байж ирлээ » гэж Albany’s Talk Radio 1300 гэдэг радиод ярилцлага өгөхдөө Трамп мэдэгдээд өнгөрсөн.

Еврей нарт ч хандахаа тэр мартсангүй: «Өөрийн мөнгөө тоолохыг миний зөвшөөрөх хүмүүсийн цорын ганц төрөл бол тэр тоорцогтой, намхан залуус» гэжТрамп хэлсэн байв.

Дональд бас үндэстнээ төвийлгөдөг шовинист байлгүй яахав. Өнгөрсөн хавар тэрээр Twitter-тээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч өөр нэг өрсөлдөгч Хиллари Клинтоныы тухай өөрийн шоглоомоо постлоод авсан байна лээ. «Хэрэв Хиллари өөрийн нөхрөө хангаж чадаагүй бол тэрээр хэрхэн Америкийг хангах билээ?» гэсэн шоглоомоо дараа нь Трамп  хуудаснаасаа авсан ч хэрэглэгчид скриншот хийж чаддаг гэдгийг тооцоолоогүй байв.

Үгийн дуудлагаа хутган хольдог ч өөртөө итгэлтэй

Дональдын олон улсын харилцааны  талаарх сонгуулийн сурталчилгааны үеийн “цогтой” үгэнд bigгэсэн тэмдэг нэрний оронд bigly гэсэн үгийг хэрэглэсний дараа хэл бичгийн мундаг үндэстнүүд “жуумалзан” инээх шиг болсон гэнэ. «Тийм үг байдаг гэж тэр үнэнээсээ боддог юм байх даа?» гээд дургүй хүмүүс нь хөхрөлдөж байсан аж.

Гэхдээ,Трампыг тийм ч амархан доош хийхгүй шүү. Тэрээр өөртөө маш итгэлтэй нэгэн. Жишээлбэл, «өөрийн харилцааны гайхамшигтай дадлаа» Исламын улс бүлэглэлийг дарж авахад ашиглана гэж мэдэгдсэн юм.

Хуйвалдааны онол баригч

Дональд дэлхийн зохион байгуулалтын талаарх элдэв онолын талыг баригч гэнэ. Жишээлбэл, хүүхдийг вакцинжуулах нь аутизмд хүргэнэ гэдэгт тэр итгэдэг.

«Нялхууд морь биш» гээд л Трамп өөрийн Twitter-т маш ууртайгаар бичсэн (сүлжээний хэрэглэгчид түүнтэй маргаад эхлэхээр нь тэр гурван ч удаа твитт хийсэн байлаа) юм.

Дээр ньТрамп даяарчлалын дулааралд итгэдэггүй. Бүхий л он цаг, ард түмний агуу их төөрөгдүүлэлт  гэж тэр үзээд цонхоор харахыг зөвлөсөн. Цонхны цаана, сүүлийн жилүүдэд дулаарсан гэж үү? гээд асуусан байгаа.

Бусдын сонирхлыг татсан нь

Өнгөрсөн онд 70 настайТрамп Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөө зарласан өдөр (зургадугаар сарын 16) Facebook хэрэглэгчдийн  3,4 сая хүн Дональдын тухай мэдээллээ 6,4 сая удаа солилцсон байв. Америкчууд түүний тухай аль болох их зүйлийг мэдэхийг хүссэн байлаа. Тэдний ихэнх нь 1980-1990-ээд оны тэр шүтээн болж байсан хүнийг бага зэрэг мартаад эхэлжээ гэж болно. Хайлтын системүүд түүний нас, боловсрол, хөрөнгийн хэмжээний асуулгад тасралтгүй хариултыг ихээхэн ачаалалтайгаар амжин өгч байлаа. Одоо Twitter дэх Дональдын аккаунтыг хайгчид Барак Обамагийнхаас давсан гээд бод доо. @POTUS  аккаунт нь түүнд өвлөгдөөд ирэх магадлалтай.

Магнатын Instagram нь тийм ч алдартай биш. Түүнд зөвхөн 192 мянган хайгч байгаа тухай зуны мэдээлэл бий. Сүлжээний өөрийн хуудаснаа Дональд амьдралын туршлагынхаа өөрийн зохиолыг нийтлэн #trumpadvice  гэх хэштегийн ишлэлээрээ чимж өгдөг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж