Кэти Холмс Харвардын их сургуульд элсчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Кэти Холмс Харвардын их сургуульд элсчээ

Жүжигчин Энэрэлийн шинэ зургууд

Том Крузын эхнэр асан Кэти Холмс 38 насандаа сургуулийн ширээний ард суухаар шийдлээ. Жүжигчин бүсгүй Харвардын их сургуульд Шоу бизнес, спорт, хэвлэл мэдээлэл дэх менежмент” гэсэн курст суралцах болсныг америк сэтгүүлчид мэдэж авчээ.

Кэти өөрийн үлгэр жишээгээр, та хэдэн сая шүтэн бишрэгчидтэй ч гэсэн  үргэлж сурч боловсрох боломж нээлтэйг харуулж байна. Харин Кэти жүжигчний карьераа орхиж байна уу гэсэн  түгшүүр түүнийг бишрэгчдийг догдлуулж байна.

Тэрбээр  боловсрол,  жүжиглэлт хоёроо хослуулна гэж тэд найдаж байгаа. Энэ алдартай курст  сурч байгаа анхны од тэр биш. Өмнө нь энэ курст модель Карли Клосс, жүжигчин Ченнинг Татум, хөлбөмбөгчин Жерар Пике нарын алдартнууд суралцжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж