Японы Фукуока хотын Samurai Age компани самурайн хуяг дуулгыг санагдуулмаар гэрийн тэжээмэл амьтдын хувцас хийжээ гэж Daily Mail сонин ичсэн байна.
Гоёлыг полиуретан, үдээс ба металл оролцуулсан материалуудаар хийсэн байна. Амьтны хувцасны үнэ нь улаан, хар, алт ба мөнгөн өнгөөр бүтээгдэн байна. Өөр өнгөөр бол хувийн захиалгын дагуу хийх гэнэ.
Өөрийн амьтаддаа самурайн хуяг дуулгыг 129-150 доллараар авч болох гэнэ. Зөвхөн нэг хувцасных нь үнэ юм.
Компани өөрийн Instagram-даа гоёлоо өмсүүлсэн амьтдынхаа зургийг нийтэлжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Нью-Йорк хотноо дэлхийн томд тооцогдох гэрийн тэжээмэл амьтдын New York Pet Fashion Show гэдэг загварын үзэсгэлэн явагдсан юм. Тэр жил тутмын арга хэмжээнд 10 орны 700 гаруй хүмүүс оролцсон байлаа. Загвар өмсөгч нар нь муур, нохой, хэдэн харх нэг гүрвэл байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР