Ирэх намар сургалтын төлбөрийг нэмэхгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Ирэх намар сургалтын төлбөрийг нэмэхгүй

Хамгийн гол нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудалд Монголын талаас анхаарлаа хандуулахыг хүссэн.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар их дээд сургуулийн захирлуудтай уулзлаа. Уулзалтаар сургалтын төлбөрийн асуудлаар ярилцсан юм. 

Тэрбээр сургуулийн захирлуудад дараах таван чиглэлийг өглөө. Үүнд: 

  • 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;
  • 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг, санхүүгийн тусгайлсан хөтөлбөрийг судлан боловсруулж, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх;
  • Суралцагчдад сургалтын төлбөр төлөх уян хатан нөхцлийг олгож, өрх, гэр бүл, иргэдийг санхүүгийн дарамтгүй байлгах;
  • Суралцагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой хууль, тогтоомжоор заагдсан буцалтгүй тусламж, тэтгэлэг, зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, тэдгээртэй холбоотой үйлчилгээг түргэн, шуурхай зохион байгуулах.
  • Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан, суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, Арилжааны банкуудтай идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах;

Дээрх чиглэлийг боломжоороо хангахын төлөө ажиллана, сургалтын төлбөрийг аль болох нэмэхгүй гэдгээ их дээд сургуулийн захирлууд хэллээ. 

Одоогоор Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургуулиудын Удирдах зөвлөл төлбөрийн асуудлаа хэлэлцээгүй байгаа аж. Харин Монгол Улсын их сургууль /МУИС/ хөдөө орон нутагт байрлах салбар сургуулийнхаа төлбөрийг нэмэгдүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Соёл урлагийн их сургууль мөн л төлбөрөө нэмэгдүүлэхгүй гэв. 

Өнөөдрийн уулзалтын үеэр Монголын үндэсний их сургуулийн үндэсний гэх статусыг хүчингүй болгож өгөхийг МУИС-аас хүсэв. Үндэсний гэх статусыг 2013 онд олгосон байна. Энэ асуудлаар маргаан үүсгэж байсан ч хууль зөрчөөгүй гэдэг шийдвэр гарч байжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж