“Геологийн судалгааны төв”-өөс 227.6 саяын зөрчил илрүүлжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Геологийн судалгааны төв”-өөс 227.6 саяын зөрчил илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

“Геологийн судалгааны төв”-өөс 227.6 саяын зөрчил илрүүлжээ

Энэ удаагийн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эрэмбэнд нилээдгүй өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн “Уимбльдон”-нд түрүүлж зүлгэн талбай дээрхи найм дахь түрүүгээ авч, алдарт Пэти Самприсын амжилттай зэрэгцэж ирсэн Рожер Федерер харих болоогүй гэдгээ харуулж эрэгтэй теннисдийг дахин тэргүүлж ирлээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Геологийн судалгааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2015-2016 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд 227.7 сая төгрөгийн зөрчил илэрчээ. 

Иймээс дээрх зөрчлийг 2017 оны гуравдугаар улиралд багтаан арилгахыг тус газраас үүрэг болгосон байна. 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж буй. Үүний өмнө “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2015-2016 оны үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үйл ажиллагаанд баримтын шалгалт хийхэд 903,025,642 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн. 

Тус компани Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмыг зөрчин 832,3 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчин 3,3 сая төгрөгийн урамшуулал олгосон, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчин 15,1 сая төгрөгийн зээл, хандив өгсөн зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байдаг. Иймээс дээрх зөрчил, дутагдлыг арилгахыг үүрэг болгосон юм. 

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс