Япон улсын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Япон улсын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Япон улсын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол болон эрлийз цусны адууг тусад нь ялгаж уралдуулдаг болсоор хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын IV бага хуралд оролцож буй Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн газрын дэд захирал Ш.Такизаки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2017.06.15/ хүлээн авч уулзав.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй энэ онд хоёр орны харилцаа эрчимтэй өрнөж, Стратегийн түншлэл хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд амжилттай хөгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Японы төлөөлөгчдийг “Улаанбаатарын яриа хэлцээ” бага хуралд оролцож байгаад талархал илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс