“Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах талаарх семинар зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

“Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах талаарх семинар зохион байгуулав

Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Дэлхийн худалдааны байгууллага болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Олон улсын худалдааны төвтэй хамтран “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах талаарх семинарыг 2017 оны зургадугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Сургалтын хүрээнд ДХБ болон НҮБ-ын холбогдох байгууллагын мэргэжилтнүүд “Хэлэлцээр”-ийн заалт бүрт үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, харилцан санал солилцов.
Сургалтанд Монгол Улсын төр, хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөгч оролцож, ДХБ, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж гаргав.

ДХБ-ын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон билээ.

“Хэлэлцээр” нь ДХБ-ын гишүүн орнуудын гаалийн үйлчилгээг сайжруулах, бараа, бүтээгдэхүүнийг хилээр түргэн шуурхай нэвтрүүлэх, дамжин өнгөрөх бараатай холбоотой үл ялгаварлах зарчмыг баримтлах, худалдааны зардлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж