Автозамын өргөтгөлийн ажил хийж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Автозамын өргөтгөлийн ажил хийж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Автозамын өргөтгөлийн ажил хийж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсын их баяр наадмыг өндөрлүүлж байгааг зарлан үг хэллээ.

Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1.7 км автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн асфальтбетон хучилт хийж байна. Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх нийт замын хучилтыг энэ сарын 30 гэхэд дуусгаж, зорчих хэсгийг нээх юм. Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалах саатал гарахгүй бол 2017 оны аравдугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус 3.6 км автозам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялга, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй байх юм гэж нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-06-15 122.201.28.7

3 6км зам засч байгаагаа яасан их рекламддаг юм бэ ундуй сундуй хоёрт өөр хийчихсэн гэхээр ажил байхгүй байгаа юм уу

Зочин 2017-06-15 66.181.177.232

Харин ч МАН одоо явбал улс эх орныг минь яаж худалдаж идэхийг яруу тодоор харуулах байлгүй Өнгөрсөн 20-иод жил танай нам юу хийсэнийг мэдэхгүй л юм Татварын мөнгийг маань л хулгайлаал биз дээ

Баагий 2017-06-15 202.70.46.209

Энэ доорх юмыг М Энхболд өөрөө бичжээ

зочин 2017-06-15 202.131.225.157

МАН гараад үнэхээр ажлыг сайн хийж байна бид зөв намаа сонгосон одоо М энхболдыг сонгочихвол манай ард түмний амьдрал эрс сайжрах төлөвтэй байна мөн АН-ын удирдлагуудыг бүгдийг баривчилж намыг нь татан буулгахгүй бол дахиад улс орныг самарна гэдгийг хүн бүр бодож мартахгүй байх хэрэгтэй

Зочин 2017-06-15 43.228.131.110

Элийр МАЛАА