Автозамын өргөтгөлийн ажил хийж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Автозамын өргөтгөлийн ажил хийж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсын их баяр наадмыг өндөрлүүлж байгааг зарлан үг хэллээ.

Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1.7 км автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн асфальтбетон хучилт хийж байна. Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх нийт замын хучилтыг энэ сарын 30 гэхэд дуусгаж, зорчих хэсгийг нээх юм. Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалах саатал гарахгүй бол 2017 оны аравдугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус 3.6 км автозам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялга, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй байх юм гэж нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж