УЦУОШГ: Маргааш түр зуурын бороо орж магадгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

УЦУОШГ: Маргааш түр зуурын бороо орж магадгүй

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд наадамчин олны амгалан тайван байдлыг хангахаар цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, уртасгасан цагийн хуваариар ажиллаж байгаа юм.

-Маргааш /2017.06.16/ өдөр төвийн нутгаар бороо орох нөхцөл бүрдэнэ. Гэхдээ бүх нутгийг хамарсан үргэлжилсэн бороо орохгүй гэж албаны хүн хэллээ-

Энэ сарын 16,18-19-нд төвийн аймгуудын зарим нутгаар, 17-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороотой. Харин Улаанбаатар хотын хувьд энэ сарын 16, 20-нд түр зуурын бороо орох төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд төвийн аймгуудын хойд хэсгээр болон зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Улаанбаатар хотод өнгөрсөн тавдугаар сард хур тунадас бага байсан. Харин зургадугаар сар гараад гурван удаа хур тунадас орох нөхцөл бүрдсэн ч бараг орсонгүй. Манай зарим станцад 0.2 мм тунадас хэмжигдсэн. Энэ сарын 9-11-ий өдрүүдэд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний буюу 10-28 мм-ийн бороо орсон. Маргааш /2017.06.16/ өдөр төвийн нутгаар бороо орох нөхцөл бүрдэнэ. Гэхдээ бүх нутгийг хамарсан үргэлжилсэн бороо орохгүй. Энэ сарын 17-оос 20-ний өдрүүдэд нутгийн зүүн хагасаас сэрүүсч эхэлнэ. Улаанбаатар хотын хувьд маргааш 14.00 цагаас хойш түр зуурын бороо орох нөхцөл бүрдээд байна. Мөн 20-ны өдөр Улаанбаатар хотод түр зуурын бороо орох магадлал тун өндөр байна. Температурын хувьд тийм ч халуун биш байгаа. Маргааш 25, нөгөөдөр 21 градустай байна. Ойрын өдрүүдэд 30 градус хүрч халах шинж хотын хувьд байхгүй. Зүүн аймгуудын нутгаар болон төв нутгийн хойд хэсгээр сэрүүсэх бол эсрэгээрээ баруун, өмнө талын нутгаар дулаахан байна” гэлээ.

Баруун аймгуудын нутгаар: 12,17-нд нутгийн хойд хэсгээр, 18-19-нд зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур ихэнх хугацаанд Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 12,18-19-нд нутгийн хойд хагаст бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 13-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд Хангайн уулсаар, 16,18-19нд зарим нутгаар, 17-нд Хөвсгөл, Хэнтийн ууларханг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 12-17 градус өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 14,16-19нд бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 14,16-нд нутгийн хойд хэсгээр, 17-19-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур 12-15нд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 28-33 градус дулаан байна. 16-18-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 17,19-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 16-18-нд зарим газраар түр зуур ширүүснэ. Агаарын температур 12-16-нд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 30-35 градус хүрч хална. 17-19-нд Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 27-32 градус дулаан байна. 

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж