Б.Баярдаваа: Зээлийн хүү буурах бололцоо бүрдлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Б.Баярдаваа: Зээлийн хүү буурах бололцоо бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Б.Баярдаваа: Зээлийн хүү буурах бололцоо бүрдлээ

“Эрх чөлөөний ард түмэн” намын лидер Сильвио Берлускони 2011 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын тэргүүний тушаалыг өгөхдөө дахиад тус орны удирдах ажилд орохгүй, улс төрөөс холдлоо гэж байсан юм.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаас бодлогын хүүг 2 нэгжээр бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбогдуулж, төв банкнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас дараах тодруулгыг хийлээ. 

-Бодлогын хүү буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ голлон нөлөөлсөн гэж хэлж болох уу? 

-Монголбанкнаас өмнө нь нэг зүйлийг тодорхойлж хэлж байсан, “Бодлогын хүүг өсгөсөн арга хэмжээ бол богино хугацааных байна. Эдийн засаг тогтворжиж, тодорхой бус байдал буурахаар бодлогын хүүг буцаагаад бууруулна” гэдэг амлалт өгсөн. Тухайн үед төсвийн талаас дарамт өндөртэй байгаа, тодорхой бус зүйлүүд их байна гэдгийг хэлж байсан. 

Нэгдүгээрт, төсвийн бодлого нь мөнгөний бодлого зөөлрөх орон зайг олгосон. Төсвийн бодлого дунд, урт хугацаандаа өрийн тогтвортой байдлыг хангах, төсвийн тогтвортой байдлыг хангах чиглэл рүү төсвийн хуулиуд батлагдсан.

Хоёрдугаарт, төлбөрийн тэнцэл буюу гадаад тэнцэл дээр ирж байсан дарамтууд шийдвэрлэгдэж байна. Гуравдугаар сарын хуралдаантай харьцуулахад гадаад эдийн засгийн төлөв байдалд эерэг өөрчлөлт гарсан. Зэсийн үнэ 300-500 ам.доллараар өссөн. Худалдааны гол түнш орон болох Хятадын эдийн засгийн өсөлт өндөр төвшинд буюу 6.7 хувиар өссөн. 

Хойд хөршийн эдийн засаг анх удаа 0.7 хувийн өсөлттэй гарсан. 

Евро бүсийн эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байхаар байгаа.

Бодлогын тодорхой бус байдлуудад санаа зовж байна. Гадаад өрийн дарамтыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг анхаарал татаж байсан. Үүнд Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг амжилттайгаар шийдвэрлэсэн. Хөрөнгө оруулагчид болгоомжилсон байдлаар харж байсан. Чингис бондын гадаад зах зээлд арилжаалсан хүү 20 хувь руу, Хөгжлийн банкны бондын хүү 27, 28 хувь хүрч байсан. Одоо тодорхой бус байдал арилаад ирэхээр гадаад болон дотоод талдаа зах зээл дээр эерэг хүлээлт үүсэж эхэлж байна. Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. 

Өөрөөр хэлбэл, Чингис бондын таван жилийн бондын хүү 4 хувь, арван жилийнх нь 6 орчим хувьтай болж буурч байна.

Дээрээс нь дотоод эдийн засаг дээр байгаа судалгааг харах юм бол бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байна. 

Цаашаа инфляцын төсөөллийг хийгээд үзэхээр Мөнгөний бодлогыг тодорхой хэмжээнд зөөлрүүлэх орон зайг өгч байна. Өөрөөр хэлбэл, инфляц дунд хугацаандаа харьцангуй тогтвортой байх төсөөллийг өгч байгаа. Энэ нь бодит секторыг дэмжих боломжийг олгож байгаа учраас Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулах шийдвэр гаргасан.

-Арилжааны банкнууд зээлийн хүүгээ бууруулах боломж бүрдүүллээ гэж ойлгож болох уу. УИХ-аас 2017 оны төсвийг тодотгосон ч 2 их наяд гаруй төгрөгийн алдагдалтай баталсан. Энэ нь эргээд дарамт учруулахгүй юу? 

-Төсвийн талаасаа бидэнд ямар давуу тал үүсэж байгаа вэ гэхээр 2016 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 18-20 хувьд хүрэх эрсдэл байсан. Энэ жил төсвийн алдагдал 9.5 хувь, ирэх жил 6 хувь, 2019 онд 5 хувь болж буурч байгаа. Төсөв дунд урт хугацаандаа чангарах төлөв ажиглагдаж байгаа. 

Бодлогын хүү өөрөө буурна гэдэг зах зээлд маш тодорхой мессежийг өгч байгаа. Эрсдэлгүй дотоодын хүү гэж байдаг. Засгийн газрын үнэт цаасны хүү тодорхой хэмжээгээр буурна. Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурна, хадгаламжийн хүү буурахаар зээлийн хүү дагаад буурах боломж байна гэсэн үг. 

"Болор дуран"-аар шалгав.

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-15 103.57.92.237

АН-ын үед 12 байсан бодлогын хүүг өнгөрсөн жилийн 8 сараас хойш нэмж 15 хувь болгочихоод одоо сонгуулийн өмнө буулгаж жүжиг тавихаа больчих

bank 2017-06-15 202.21.102.178

өдрийн мэнд \n\nЗээлийн хүү буурах нөхцөл хэдий бүрдэж байгаа нь сайн мэдээ гэхдээ одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд банкууд эх үүсвэрийн дутагдалд байгаа ийм учраас банкууд зээлээ хязгаарлахын тулд зээлийн хүүгээ нэмэгдүүлэх нөхцөлөө чангруулах алхамууд хийгдэж эхэлнэ Нөгөө талаас арилцааны ыанкуудын хадгаламжийн хүү яаг яаж буурах вэ гэдэг асуулт үлдэж байгаа юм эх үүсвэрийн хүү ямар тохиолдолд банкууд буулгадаг вэ энэ нь мэдээж банкуудад эх үүсвэрийн илүүдэлтэй байх нэг бол хямд хүүтэй эх үүсвэрээр банкуудыг хангасан зах зээл дэх мөнгөн хөрөнгө эргэлт нэмэгдсэн тохиолдолд банкууд эх үүсвэрийн хүүгээ буулгаж хүү өндөртэй эх үүсвэрээ гадагшлуулах болно банкууд мэдээж эх үүсвэрийн дутагдалдтай байгаа одоогийн тохолдолд төлбөрийн чадвараа хангахын тулд хүү өндөртэй эх үүсвэрээ татсаар л байх болно \nзээлийн хүү буурахад их хугацаа байна

Зочин 2017-06-15 66.181.182.129

HAS банк эсрэгээрээ нэмж байна 1 5% ирсэн нэмээд 1 7%

Зочин 2017-06-15 59.153.85.116

хо хо битгий хошгируул нээрээ сонгууль болж байгаа ш дээ мань хэдийгээ гэнэт санав уу сонгууль дууслаа хүүе болохоо байлаа сүйрлээ гээд л нэмнэ ш д ацдакууд

Алтанбаатар 2017-06-15 202.9.40.35

ЭНЭ бол МАН-ны ээлжит ХУУРАН МЭХЛЭХ ажил МУЛИГА өмхүүлэх гэж байна

Зочин 2017-06-15 59.153.85.101

Гүүдбая гүүдбая мая даарлин МАН Олсо гүүдбая мая даарлин Мийеэ Мийеэ гэж муурын төрлийн хумсаа нуухдаа сайн цус сорогч Түүнийг цагаан хэрэм давуулж шидвээс зохимой

хүннү 2017-06-15 202.179.26.92

Сонгуулийн дараа эдийн засаг муудлаа гэнэ биз Энэ бол МАН-ны ээлжит "бяслаг" байх идгэхгүй байна

Зочин 2017-06-15 182.160.2.202

Сонгууль бүрээр Улс Монголоо ломбарданд тавьж байгаад шоудчих юм даа Ийм ярианд итгэдэг үе байсан Одоо бол ийм юм яриад эхлэхээр айдаг хүн олон болсон За үүний дараа ямар гамшиг ирэх бол гээд хүлээдэг болсон байна

зочин 2017-06-15 66.181.179.189

Гайхах сэтгэл төрж байна яагаад гэнэт тэтгэвэр нэмэх их дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй зээлийн хүү буурлаа гээд л янз бүрээр бичих боловоо гэвч наад асуудал чинь одоогоор сэтгэгдэл төрүүлэхгүй байна лдаа сонгуулиа өнгөрөөгөөд нөгөө приусны татвар шигээ муричих шинжтэй юмаадаа ман баяртай

zochin 2017-06-15 122.201.24.48

bankniihan baahan ashig olood duusah vii deeee zeeliin hyygee buuruulj baigaa bankind munguu hadgaluulmaar bnaaa ard tumeen heden huviin ashig oloh gej undur hyytei hadgaluullaa geed ediin zasag syirlee shde yumnii yne usuud zamaa aldsan bna gadnaas gants 2 tonog tuhuurumj avii gesen bolomjgyi bolson bna ene tsohitsuulaltiig tur hiij uguh yostoi baih

Битгий шоуд зусаруудаа 2017-06-15 202.9.40.169

Ард түмэндээ элгэмсэг хандаж бай Сонгуулийн өмнө л гэнэтхэн хүү буулаа ч гэх шиг иргэд өр зээл зээлийн хүүндээ бариулаад хүнд амьдарч байна Ичээсэй эд нар

Зочин 2017-06-15 150.129.140.46

МАН-ыхан ЗҮТГЭНЭ Өөрсдөө БАЯЖИНА ЗОРИЛГО нь ТЭР Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал Морин Уяачдын төрд шургалсан алагчлал МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал Ахмад настан бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ

Зочин 2017-06-15 202.131.247.23

10% байсан хүү наадах чинь Шал утгагүй пайниктаж элийрч байж ханшаа алдчихаад тэр шоокондоо 15% болгоо биздээ Одоо 12% Намар тэгж зах зээлийг үймүүлж пайникдуулах хэрэггүй л байсан байхкү юу