Өнөөдөр Владимир Путин иргэдтэйгээ шууд ярилцана

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Владимир Путин иргэдтэйгээ шууд ярилцана

Барилдаан эхлэнгүүт аймгийн арслан П.Бүрэнтөгс улсын арслан Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулснаар шууд Улсын гарьд цолны болзол хангаж төрийнхөө есөн хөлт тугийг тойрон наадамчин олноо баясгалаа.

Хэдхэн цагийн дараа буюу орон нутгийн цагаар 12 цагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 15 дахь удаагаа иргэдтэйгээ шууд ярилцах гэж байна. Одоогоор хоёр сая гаруй асуулт ирээд байгаа ч энэ тоо минут секундээр өсч байгаа ажээ. Оросын иргэдийн ихэнх нь эрүүл мэнд, нийгэм, гадаад бодлогын асуудал болон ерөнхийлөгчийн сонсох дуртай хамтлаг, дунд сургуулийн дуртай хичээл гэх мэт хувийн асуулт тавьж байна гэж Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2001 оны арванхоёрдугаар сарын 24-нд иргэдтэйгээ анх удаа шууд ярилцаж байсан түүхтэй. Ярилцлагыг Монгол Улсын цагаар 17 цагт “Россия 24” телевизээр шууд дамжуулах юм байна. 

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж