Нөгөөдөр математик, монгол хэлний шалгалт өгнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нөгөөдөр математик, монгол хэлний шалгалт өгнө

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Нөгөөдөр математик, монгол хэлний шалгалт өгнө

Нийслэлийн шуурхай мэдээллийн албанд өнөөдрийн байдлаар осол, гэмтлийн дуудлага ирээгүй байна.

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн. Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу 10:00-11:20 цагаас англи хэлний шалгалт, 13:00-14:40 цагаас хими, 16.00-17:20 цагаас Монгол Улсын түүхийн шалгалтыг авах юм. Англи хэлний шалгалтыг 27140 элсэгч, монгол улсын түүх хичээлээр 1723, химийн хичээлээр 7816 элсэгч шалгалт өгнө. Харин ЭЕШ-ийн хуваариар зургадугаар сарын 17-ны өдөр 08:30-10:10 цагаас математик шалгалт, 11:30-12:50 цагаас газарзүй, 17:00-18:20 цагт Монгол хэл, зургаадугаар сарын 18-ны өдөр 08:00-09:20 цагийн хооронд нийгмийн тухай мэдлэг, 11:30-13:10 цагаас физик, 14:20-15:40 цагаас Орос хэлний шалгалтыг тус тус авах юм.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс